Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

12,413 зээлдэгч 882,1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл авчээ

“Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 12,413 зээлдэгчид 882,1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгосон байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 4481 зээлдэгчид 464,3 тэрбум, орон нутагт 7932 зээлдэгчид 417,8 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгожээ. Монголбанкны Репо санхүүжилтийн зээлд өнгөрсөн хугацаанд 1957 зээлдэгч хамрагдаж 383,2 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 3,598 иргэнд 263,9 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн зээл олгогдсон байна.

Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл өнгөрсөн долоо хоногоос олгогдож эхэлсэн. Энэхүү зээл нь:

  • Хаврын тариалалтад 100 тэрбум
  • Ноолуур бэлтгэлд  200 тэрбум
  • Малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгож байгаа юм.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 thoughts on “12,413 зээлдэгч 882,1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл авчээ