Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Путин, Байден нарын уулзалт Швейцарт болж магадгүй

гэрэл зургийг риа новости

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нарын уулзалтыг  Швейцарт зохион байгуулж магадгүй талаар “Коммерсантъ” сонин  холбогдох эх сурвалжийг дурдан  мэдээлжээ.

Сонинд тэмдэглэснээр эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа бөгөөд дээд хэмжээний уулзалт  ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарын 5-р сарын сүүлчээр хийх хоёр талт хэлэлцээний үр дүнгээс ихээхэн хамаарах аж.  Одоогийн байдлаар Москва дээд хэмжээний уулзалтад оролцох албан ёсны зөвшөөрөл өгөөгүй байна.

“Нэг талаас, дээд хэмжээний уулзалт нь хоёр орны харилцааны хурцадмал байдлыг намжаах нөлөөтэй, нөгөө талаас Вашингтон энэ уулзалтыг олны өмнө зааварчилж сургамжилсан байдлаар ашиглахыг үгүйсгэхгүй” гэж шинжээч өгүүлсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хоёр орны тэргүүн утсаар ярилцсан бөгөөд энэ үеэр  Украины нөхцөл байдал,  ОХУ АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон, Америкийн төрийн байгууллагууд руу цахим халдлага хийсэн зэрэг асуудлуудыг хөндөн ярилцсан байна. Асуудлуудыг илүү дэлгэрэнгүй хэлэлцэхийн тулд ойрын саруудад уулзах саналыг Байден эхэлж тавьж, уулзалтыг гуравдагч орны нутаг дэвсгэр дээр зохион байгуулахыг санал болгосон аж.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.