Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүннү рокынхон “Golden play button” шагналаа хүлээн авчээ

“THE HU” хамтлаг нь өнгөрсөн оны 12-р сард Youtube сувагтаа нэг сая захиалагчтай болж “Golden play button” шагнал хүртсэн. Тэгвэл тус хамтлагийнхан эл шагналаа өнөөдөр хүлээж авсан хэмээн өөрсдийн цахим хуудсандаа нийтэлжээ. Хүннү рок урсгалыг санаачлагч эл хамтлаг 2016 онд байгуулагдсан цагаасаа хойш YouTube сувагтаа 137 сая үзэлт цуглуулсан билээ. Тэд монгол үндэстний язгуур хөгжмийн зэмсгийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ “Хүннү рок” гэж тунхагласныг дэлхийн рок сонирхогчид мэддэг болсон гэхэд хилсдэхгүй. Тодруулбал,  2018 оны намар цацсан “Yuve Yuve Yu” “Wolf team” зэрэг дуу нь сарын дотор YouTube хуудсаар 25 сая хүн үзэж олны анхаарлыг татаад байсан бол одоогийн байдлаар, 76 сая давжээ. Мөн 2019 онд гаргасан анхны “Гэрэг” цомог нь хагас сарын дотор борлуулалтаараа Billboard-ын жагсаалтыг тэргүүлж байв. Монголын урлагийн салбарт цахиур хагалж буй “THE HU” хамтлагт халуун баяр хүргэе.

1
Зөв, гоёЗөв, гоё
1
БурууБуруу
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Хүннү рокынхон “Golden play button” шагналаа хүлээн авчээ

  • Монгол says:

    Та бүхэнд улам их амжилт хүсье. Үнэхээр гайхалтай байгаа шүү. Олон сайхан уран бүтээл туурвиж Эх орныхоо болон өөрсдийн алдар нэрийг дуурсгаарай.