Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ипотекийн зургаан хувийн зээлд 3.437 иргэн хамрагджээ

Барилга, хот байгуулалтын яамнаас энэ сарын 17-ны өдрийн байдлаар ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлд 3.437 иргэн хамрагдсан талаар мэдээлэв. Өнгөрсөн хугацаанд дээрх иргэдэд 251.3 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд үүний 152.5-ыг “Монголбанк”, 98.8-ийг нь арилжааны банк гаргасан гэнэ. Эл зээлд хамрагдсан нийт иргэдийн 78 хувь нь Улаанбаатар хотынх, 22 нь орон нутгийнх байсан аж. Нийслэлийн хэмжээнд ипотекийн зээлд хамрагдсан 2.405 иргэн байгаа бөгөөд тэдэнд 196 тэрбум төгрөгийг олгожээ. Харин орон нутгийн 1.032 иргэнд 55.3 тэрбум төгрөгийн зээл олгосон хэмээв. Өнгөрсөн хугацаанд дээрх зээлд хамрагдахыг хүссэн 670.6 тэрбум төгрөгийн 8.665 хүсэлт ирүүлснээс 3.437-г нь шийдвэрлэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.