Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Александр Хейг нас баржээ

Америкийн нэрд гарсан улс төрийн зүтгэлтэн, тус улсын төрийн нарийн бичгийн дарга асан, генерал Александр Хейг 85 настайдаа таалал төгсчээ. Тэрбээр Америкийн Ерөнхийлөгч Ричард Никсон, Жеральд Форд, Рональд Рейган нарын үед хариуцлагатай алба хашиж байсан юм. 1988 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн боловч амжилт олоогүй. Александр Хейг ВестПойнтын нэр хүнд бүхий цэргийн академи төгсөж, дараа нь Солонгосын болон Вьетнамын дайнд оролцжээ. Тэрбээр Европ дахь Америкийн цэргийг командалж байсан юм. 1987 онд түүнийг НАТО-гийн хүчний дээд командлагч байхад амь насанд нь халдах оролдого гарч, генерал гэмтээгүй хэдий ч гурван бие хамгаалагч нь шархдаж байжээ. 1981 онд Ерөнхийлөгч Рейганы амь насанд халдах оролдого гарсны дараа төрийн нарийн бичгийн дарга: “Одоо би дэд ерөнхийлөгчийг ирэх хүртэл Цагаан ордонд байж нөхцөл байдлыг хянаж байна“ гэж гэж мэдэгдсэнийг ердөө ч уучлаагүй гэдэг юм. Америкийн Үндсэн хуулийн шинжээчид түүний энэхүү мэдэгдлийг бүрэн эрхээ хэтрүүлэн ашигласан явдал гэж дүгнэжээ. Хейгийг “харцгай” хэмээн цоллодог байсан ч Зөвлөлт Холбоот Улстай тогтоосон харилцааг тогтворжулахад томоохон хувь нэмэр оруулсан гэж түүхчид үздэг юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.