“Форбес” сэтгүүл 30 хүртэлх насандаа амжилтын оргилд хүрсэн алдартнуудыг тодруулжээ. Тус сэтгүүлээс улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, урлаг, соёлын гэх мэтчилэн 12 салбарын 30 залууг нэрлэсэн байна. Хөгжмийн салбарынхны жагсаалтыг реппер Мак Миллер тэргүүлж, Адель, Жастин Бибер, Лэди Гага, Кэти Пэрри, Риана нар удаалав.
Эрчим хүчний салбарынхныг “Light sail” компанийг үүсгэн байгуулагч, 24 настай Даниэль Фон манлайлсан бол нийгмийн сүлжээ, гар утасны салбараас “Nay Games”- ийн гүйцэтгэх захирал, 15 настай Роберт Нэй манлайлжээ. Шинжлэх ухааны салбарын нөлөө бүхий хүнээр тодорсон Вашингтоны их сургуулийн профессор, 27 настай Даниела Уиттен олны анхаарлыг татаж эхлэв.
Үүнээс гадна 30 нас хүрэлгүй нас барсан алдартнуудыг нэрлэсэн жагсаалтад Жанна д’Арк (19), Калигула хаан (28), дуучин Курт Кобайн, Эми Уайнхаус (27), Покахонтас (22) гүнж багтжээ.







0 Сэтгэгдэл