Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Цэцэрлэг, сургууль бүр өөрсдийн ардын урлагийн хамтлагтай болох хэрэгтэй

XVII жарны төмөр барс жилийн хаврын тэргүүн сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр монгол ардын дуу, язгуур урлагийн “Монгол эгшиглэн” хамтлагийн 5 настай багачууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нартай золгов.

Тэд хэдхэн хоногийн өмнө энэ сарын 7-нд Аса циркд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр өөрсдийн бие даасан тоглолт болох “Монгол Ардын дуугаа өвлөн дуулцгаая” тоглолтоо хийж Ерөнхийлөгч Тэргүүн хатагтайн хамтаар үзэж сонирхсон юм.

Хүүхдүүд Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нарт Монгол ардын олон сайхан дуу дуулж авъяасаа үзүүлэв.

Ерөнхийлөгч энэ үеэр, “Монгол ардын дуу, өв соёлоо уламжлан үеийнхэндээ үлгэр дууриал үзүүлсэн хүүхдүүд та нартаа баярлалаа. Одооноос эхлээд цэцэрлэг, сургууль бүр өөрсдийн ардын урлагийн хамтлагтай болох хэрэгтэй. Улмаар тэндээс шалгаруулалт хийж жил бүрийн цагаан сарын өмнө ардын урлагаа сурталчилсан томоохон тоглолт хийдэг болох нь өв соёлоо нандигнан авч явахад дөхөмтэй хамгийн зөв зүйл юм” гэлээ.

“Монгол эгшиглэн” хамтлагийн авъяаслаг хүүхдүүд “Би Монголдоо хайртай” хэмээх шинэхэн дуу зохиосноо дуулж сонирхуулав.

5 настай багачуудын дуулсан шинэхэн дууг танилцуулж байна.

үг П.Дэлгэржаргал
ая Р.Бат-Эрдэнэ

Бид Монголдоо хайртай

Би Монгол хүүхэд
Би Монгол хүн
Би эх дэлхийнхээ цэцэгс нь
Бид эх орныхоо ирээдүй нь

Бид Монголдоо хайртай
Бяцхан хүүхдүүд
Бид эх орондоо хайртай
Монгол хүүхдүүд

Тоорцог малгай минь
Тоонот гэртэйгээ амь нэг
Томдсон дээл гутал минь
Тал нутагтайгаа амь нэг

Бид Монголдоо хайртай
Бяцхан хүүхдүүд
Бид тал нутагтай хайртай
Дээлтэй хүүхдүүд

Ардын дуу, хөөмий минь
Алтнаас ч үнэтэй
Аугаа Монгол орон минь
Аминаас минь үнэтэй

Бид Монголдоо хайртай
Бяцхан хүүхдүүд
Бид Монголын ирээдүй
Монгол хүүхдүүд
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.