Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Моссад” Дубай дахь аллагад оролцоогүй гэв

“Хамас” бүлгийн удирдагчдын нэг Махмуд аль-Мабхухын амь насыг хөнөөсөн хэрэгт Израилийн тусгай алба “Моссад” оролцсон гэх баталгаа байхгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Авигдор Либерман мэдэгдэв. Махмуд аль-Мабхух өнгөрсөн сард Дубай хотод алагдсан. Гэхдээ тус улс энэ аллагад ямар нэгэн байдлаар оролцоогүй гэдгийг тэрбээр нотолж чадахгүй байгаа аж.
  Аллагад сэжиглэгдэж байгаа 11 хүн бүгд Европын холбооны орнуудын паспорттай төдийгүй израиль гаралтай долоон сэжигтэн Их Британийн паспорт биедээ авч явсан нь илэрсэн. Их Британийн Гадаад хэргийн яам Лондон дахь Изралийн элчин сайдыг дуудан уулзаж, аллагад сэжиглэгдэж байгаа этгээдүүдийн паспортны талаар санал солилцсон байна. Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун хэрэг явдлын талаар бүрэн хэмжээний мөрдлөгө явуулахыг холбогдох газруудад даалгасан байна.
“Хамас” бүлэглэл аллагыг “Моссад” үйлдсэн гэдэгт эргэлзэхгүй байгаагаа мэдэгдээд, “Хуурамч бичиг баримт ашиглан аллага үйлдэх нь тус байгууллагын уламжлалт арга” гэв. Герман, Ирланд, Франц зэрэг орнууд сэжигтнүүдээс олдсон бичиг баримт хуурамч хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Асуудлын гол нь сэжигтнүүдийн зургаа нь Их Британи, Израилийн давхар харьяалалтай иргэдийн нэрийг ашигласанд байгаа бөгөөд Израильд амьдардаг тэдгээр хүмүүс энэ хэргийн талаар сонсоод ихэл балмагдсан байна. Тэдний нэг болох Израилийн иргэн, британи гаралтай Даниэль Ходес “Миний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэн, ямар зорилгоор хэрхэн олж авсныг би мэдэхгүй байна. Би Дубайд ерөөсөө очиж байгаагүй, сүүлчийн хоёр жил хаашаа ч яваагүй. Энэ бүхний ард хэн байгааг мэдэхгүй ч маш их айж байна. Тусгай албадын ажил байж мэднэ” гэжээ. Израилийн тусгай албанд ажиллаж байсан Гад Шимрон “Ажиллагааны арга барил Израилийнхтай тун төстэй. Гэхдээ Израилийн Засгийн газар хэзээ ч үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй биз” гэжээ.
Зочид буудлынхаа өрөөнд өнгөрсөн сарын 20-нд алуулсан Махмуд аль Мабхух “Хамас” бүлэглэлд зэвсэг худалдан авахаар Сириэс Дубайд ирсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Тэрбээр бүх тооцоогоо бэлэн мөнгөөр хийж байж.          

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.