Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Анна Каренина” жүжиг дахин тайзнаа “амилна”

Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжиг УДЭТ-ын тайзнаа дахин “амилна”. Тодруулбал, Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад гуравдугаар сарын 04-өөс дахин үзэгчдийн хүртээл болно гэж эх сурвалж мэдээллээ.

Тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан уг алдартай зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, Т.Ганхуяг зураачаар ажилласан байна.

Харин гол дүрд буюу Анна Каренинад Н.Баярмаа, түүний нөхөр нөхөр Алексей Каренинд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Д.Баттөмөр, Облонскийд гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, жүжигчин М.Түвшинхүү нар тоглох юм.

Хоёр бүлэг, 23 үзэгдэлт жүжгийн туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар нарын зэрэг 20 орчим уран бүтээлч хамтран ажилласан билээ.

Жүжгийн зохиолд нөхөрт гарсан язгууртан авхай Анна залуухан офицер Алексей Вронскийд хайр сэтгэлтэй болж, үүнээсээ болж Санкт-Петербургийн ихэс дээдсийн хүрээллийн дарамтад өртөж, улмаар хайр сэтгэлийнхээ төлөө хамтдаа Итали руу зугтдаг. Орос руу буцаж ирэхэд тэдний хамтын амьдрал төгсгөл болохоос аргагүй байдалд хүрдэг тухай өгүүлдэг билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.