Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мадонна хоёр дахь киногоо найруулна

Дуучин Мадонна “WE” нэртэй кино зохиол бичжээ. Кинонд америк бүсгүй Уоллис Симпсон болон Британийн VIII Эдуард хаан хоёрын хайр сэтгэлийн түүхийг харуулах аж. Эдуард VIII нь 1937 онд Уоллис Симпсонтой гэрлэхийн тулд хаан ширээ нээсээ татгалзахад хүрч байжээ. Тухайн үедээ У.Симпсоныг олон хүнтэй холбоотой гэж үздэг байсны дотор III Рейхийн удирдагчтай хүртэл дотно харьцаатай байсан гэж ярьдаг байв. У.Симпсон 1986 оны дөрөвдүгээр сарын 24-нд нас барж, түүнийг Виндзорын хааны бунханд VIII Эдуард хааны дэргэд оршуулсан түүхтэй. Мадонна хатан хаан Элизабетад захидал бичиж, энэ сэдвээр кино хийх зөвшөөрөл авсан аж. Киноны гол дүр болох америк бүсгүйн дүрийг жүжигчин Вера Фармига бүтээх хэдий ч Эдуард хааны дүрд хэн тоглох нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ Мадонна энэ санаагаа ажил хэрэг болгож чадвал түүний найруулсан хоёр дахь кино болох юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.