Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 2010 оны 2 дугаар сарын 17-ны өдөр болж доорхи асуудлыг хэлэлцэн шийд гаргав.
–    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэн дэмжих боломжгүй гэж үзэж төсөл санаачлагчид уламжлахаар тогтов. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль”-д Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тусгайлан тогтоосон байх бөгөөд Улсын Их Хурлын хууль тогтоох онцгой бүрэн эрхийг хөндөхгүйгээр Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхээ бодитойгоор хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж Засгийн газар үзэн ийм шийд гаргажээ.
–    Терроризмоос сэргийлэх арга хэмжээний /2010-2012/ нэгдсэн төлөвлөгөөг батлав. 
–    ХДХВ/ДОХ, Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх 2010-2015 оны Үндэсний стратеги төлөвлөгөөний тухай хэлэлцэн сайшааж Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. Стратеги төлөвлөгөөний зорилт, арга хэмжээ болон түүнд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын нэгдсэн төсөвт тусгах, гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарт даалгав. Үндэсний стратеги төлөвлөгөөг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харъяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.