Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оюунтолгойн ажлын хэсгийн мэдэллийг сонсов

Оюу толгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдсанаас хойш 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний биелэлтийн талаар хэлэлцэв.
Зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай 12 арга хэмжээнээс техник, эдийн засгийн үндэслэл, хөндлөнгийн аудит, татварын баталгаажуулалт, компаний Төлөөлөн удирдах зөвлөл, компаний дүрэмтэй холбоотой асуудлууд хэрэгжилтийн шатандаа явж байна. Тухайлбал Оюутолгой төсөлд олон улсын аудитын PwC /PricewaterhouseCoopers/ компанийн Герман дахь салбараар аудит хийлгэж ирэх сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Хөрөнгө оруулагчийн хөрөнгөд шилжүүлэн бүртгэсэн зардал, татварын өр хөнгөлөлтийг баталгаажуулах ажлыг Татварын ерөнхий газар хариуцаж байгаа бөгөөд 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Оюутолгой” ХХК-д шалгалт хийж байна. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Засгийн газраас оруулах төлөөллийн талаар Төрийн өмчийн хороо болон Ажлын хэсгээс санал боловсруулж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.