Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

142 хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

Анхан шатны шүүхүүд өнгөрсөн онд10033 хүнд холбогдох 6668 эрүүгийн хэрэг хүлээн авч, эрүүгийн 482 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 222 хэргийг шүүгдэгч, хохирогч эвлэрснээр, 407 хүнд холбогдох хэргийг цагаатгаж, 142 хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгожээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 0,1, бусдыг санаатай алсан гэмт хэрэг 14,8,  бусдын эд хөрөнгө хулгайлах хэрэг 15,2 албан тушаалын гэмт хэрэг 60 хувиар буурсан бол танхайрах нь 4,6, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэг 10,1, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэрэг 40,6, эд зүйлийг хууль бус хил нэвтрүүлэх гэмт хэрэг 88,6 хувиар өсчээ.
Гэмт хэргийн улмаас 19 тэрбум 440 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 483 хүний амь хохирч, 2461  хүний биед гэмтэл учирчээ. Ял шийтгүүлэгчдийн 76,4 хувьд хорих, 4,5 хувьд албадан ажил хийлгэх, 14,6 хувьд баривчлах ял оногдуулж, насанд хүрээгүй 64 этгээдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан байна. Хорих ял биечлэн эдлүүлсэн 3074 хүний 70,1 хувийг жирийн, 27,9 хувийг чанга, 1,8 хувийг онцгой, 0,2 хувийг гяндангийн дэглэмд ял эдлүүлэхээр тогтоожээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.