Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хулгайч цагдаа”

Шөнө дундын үеэр бүлэг хулгайч Их Британийн Маклисфильд хотын гудамжаар бүлэг хулгайч холхиж айлын хаалга, цонхоор орохыг завдах болсон гэнэ. Гэхдээ хулгай хийхгүй байгаа төдийгүй хаалга, цонхоо хааж, цоожлоогүй айлын хүмүүсийг сэрээж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй хэмээн анхааруулга өгсөн нь нэг бус. Учир нь, сэжиг бүхий байдалтай эдгээр хүмүүс нь хулгайчийн дүрд хувилсан цагдаа нар аж. Цагдаа нар ийм ажиллагаа явуулах болсон шалтгаан нь их энгийн. Орон байрны хулгайч ихэвчлэн айлуудын түгжилгүй орхисон цонх, хаалгаар орж гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогджээ. Иргэдэд бодитой сэрэмжлүүлэг өгөх үүднээс Маклисфильд хотын цагдаа нар “Алтан операци” нэртэй энэ кампанит ажиллагааг санаачилсан гэнэ. Иргэд ч энэ ажлыг сайшааж байгаа төдийгүй зарим нь “Осолтой ажил хэн нэг нь хувийн өмчид халдлаа гээд цагдааг буудчих бүрэн боломжтой” хэмээн сэтгэл зовж буйгаа илэрхийлсэн байна.
Ажиллагааг удирдаж байгаа мөрдөгч Гарет Вүдс “Зарим айл маш их нойртой, болгоомжгүй байна. Хаалга, цонхыг нь нүдэж, тас няс хийлгээд байхад л унтсаар байдаг” гэжээ
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.