Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уйгар, Түвдийн дараа “харууд”

БНХАУ-ад хар арьстнууд бослого гаргасан гэвэл та итгэх үү? Хэдэн зуун хар арьстан цагдаагийн машины шилийг хагалан, чулуу, мод шидэж байна гээд бодоод үз. Энэ бол Өмнөд Африкийн Йоханесбург биш. Урд хөршийн Гуанжоу хотод болсон хэрэг. “Гуанжоу мэдээ” сонинд бичсэнээс үзвэл визний зөрчилтэй нэгэн хар арьстан цагдаа нараас зугтаж байгаад байшин дээрээс унаж, үхсэн гэдэг цуурхал гарснаас үүдэн ийм явдал болсон гэнэ. Тэр өдөр олон зуун хар арьстан гудамжинд гарч зам хаан, эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаа нар түргэн авчээ. Гэхдээ цагдаа нар “PLEASE GO HOME” гэсэн бичигтэй жижиг самбар барьж зогссоноос биш хоморголон баривчлах ажиллагаа явуулаагүй юм байна. Гуанжоу хотод  африк гаралтай 200.000 иргэн амьдардагийн ихэнх нь худалдаа наймаа эрхэлдэг бөгөөд “Бяцхан Африк” нэртэй  хороолол байдаг аж. Гэвч эдийн засгийн хямралаас ажил төрөлгүй болж, гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн тул цагдаа нар хар арьстай хүн харахаараа л шалгаж, нэгжин хүний эрхийг ноцтой зөрчдөг болсон гэнэ. Хятад иргэд ч тэднийг ад үзэж, “Хар арьстанд байр хөлслөхгүй” гэж байгаа гэнэ. Үүний учрыг лавлаваас “Харууд дуу чангатай, гэмт хэрэгт холбогддог” гэжээ.
 

М.Сугараа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.