Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзаж цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч энэ үеэр өвөл¬жилтийн байдал, зудын хүнд¬рэлийн талаар мэдээлэл сон¬сож, орон нутагт мал аж ахуй, хөдөө аж ахуйн шинэ бодлого хэрэгжүүлэхэд Засаг дарга нарын зүгээс ямар санал санаачилга гаргаж байгааг харилцан ярилцлаа.
Аймаг, нийслэлийн удирд¬лагууд Төрийн байгууллагын удирдлага, санхүүжилтын ту¬хай хууль нь төсөв хэмнэх биш, зарцуулах сонирхлыг улам дэ¬вэр¬гэсэн, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь цаг үеэсээ хоцорсон, өөрчлөх шаардлагатай байгаа зэргийг онцлоод орон нутагт санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн чухлыг жишээгээр тайлбар¬лалаа.
Тухайлбал Говь-Алтай айм¬гийн Засаг дарга Г.Бямбажав одоо хүчин төгөлдөр үйлчилж буй төсвийн хуулиуд нь зардал хэмнэх биш үрэлгэн бодлогыг дэмжиж буйг ярьж байв. Харин Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат бэлчээрийн даац, хүрэл¬цээ муудсан энэ үед бэл¬чээрийг малчдад эзэмшүүлж, малын тоо толгой, хүн амд тохирсон зөв менежмент хэ¬рэг¬тэй байгааг онцоллоо. Түүнч¬лэн тэрбээр орон нутгийн ком¬паниудыг төрийн өмчит, хувийн өмчит гэж ялгалгүй татвар, санхүүгийн эрх тэгш боломж олгох ёстойг хэллээ.
Хөвсгөл аймгийн Засаг дар¬га Л.Цэрэнжав Төсвийн хуу¬лийн бодлого алдаатайн дээр Сонгуулийн хуулиа өөрчлөхгүй бол УИХ-ын дөрвөн гишүүнтэй аймаг гэхэд л таван Засаг даргатай мэт нөхцөл үүсч буйг шүүмжлэв. Харин Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга И.Доржсүрэн төсвийг орон нутагт тэнцвэржүүлэх, тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлд хяналт тавьдаг тогтолцоо хэрэгтэй гэлээ.
Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ц.Мөнгөнцоож Дэлхийн банкны тогтвортой ажиллагаа, НҮБ-ын орон нутгийн сайн засаглалын хөтөлбөрүүд хөдөө орон нутагт сайн хэрэгжиж байгаа, цаашид энэ мэт үр ашиг¬тай төсөл хөтөлбөрүүд орон нутагт хэрэгтэй байгааг онцолсон төдийгүй орон нутгийн хүрээний жижиг асуудлыг бие даан шийдэх боломж байхгүй байгааг Төрийн тэргүүнд уламжлав. Энэ мэтээр Засаг дарга нар Ерөнхийлөг¬чийн тавьсан асуулгын хүрээнд болон бусад сэдвээр нээлттэй ярилцаж зарим сумыг нэгтгэх, малыг даатгалд хамруулах, зудад нэрвэгдсэн малчдын амьжир¬гааг сайжруулах, орон нутагт шинээр төсвийн эх үүсвэр олгох, захиргааны хэт босоо удирдлагыг уян хатан болгох, үндэсний компаниудаа татварын бодлогоор дэмжих, баруун бүс нутагт газар тариалангийн шинэ аян эхлүүлэх зэрэг бодитой санал тавьж, шийдвэрлүүлэхийг хүслээ.
Ерөнхийлөгч эдгээр асуудлыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгож, зохих шатанд нь шийдвэрлүүлэхээ мэдэгдэж, хаана хаанаа хариуцлагын тог¬толцоог бүрдүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөлөө.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.