Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ТОО ӨССӨӨР

Аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны эхний сарын байдлаар 36.3 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.7 хувь буюу 4936 хүнээр нэмэгдсэн байна. Улсын хэмжээгээр 19.8 мянган эмэгтэй ажилгүй хэмээн бүртгүүлсэн нь бүртгэлтэй ажилгүйчүүдийн 54.5 хувийг эзэлж байгаа юм. Бүртгэлтэй ажилгүй иргэдээс дээрх хугацаанд 1500 хүн ажилд орсны 20.5 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 79.5 хувь нь компани, хоршоо, бусад үйлчилгээний газарт ажилд оржээ. Мөн ажиллагсдын сарын дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 2009 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 332.700 төгрөг байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 48.200 төгрөг буюу 16.9 хувиар илүү байна гэсэн сонирхолтой үзүүлэлт гарчээ. Түүнчлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг дээрх хугацаанд 140.400 хүнд олгож, 3.6 тэрбум төг зарцуулсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.