Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын 23 гишүүн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцлээ

“УИХ-ын ордны барилгын эх загвар, зургийн хувилбаруудтай танилцаад сонгосон хувилбарын дагуу ажлын зураг, төслийг боловсруулж, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг хуваарьт хугацаанд зарлах ажлыг зохион байгуулахыг Шадар сайдад даалгав”. Засгийн газрын өчигдөр болсон ээлжит хуралдааны талаар ийм цахим мэдээ ирлээ. Тэгвэл энэ шийдвэр УИХ-ын гишүүдийн гуравны нэгийнх нь эсэргүүцэлтэй тулгарах болоод байна. Уг шийдвэрийг эсэргүүцэж, УИХ-ын 23 гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад мэдэгдэл хүргүүлжээ. Улаанбаатар хотын төвд ганцхан байдаг Төрийн ордны хойд талын цэцэрлэг буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор сүндэрлүүлсэн Тамгатай хөшөөг нураахыг тэд эрс шүүмжилж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын эл шийдвэрийг дахин хэлэлцэж, Нийслэлийн тун цөөхөн ногоон байгууламжийг устгахүйгээр, өөр байршил олохыг 23 гишүүн шаарджээ. Г.Баярсайхан, Д.Энхбат нарын УИХ дахь “Ногоон бүлэг”-ийн гишүүний шаардлагыг дэмжиж З.Алтай, Р.Амаржаргал, П.Алтангэрэл, Ж.Батсуурь, Я.Батсуурь, Д.Батбаяр, Б.Батбаяр, Н.Батбаяр, С.Бямбацогт, Д.Загджав, Д.Ганхуяг, Л.Гантөмөр, Ц.МөнхОргил, С.Оюун, Д.Оюунхорол, Х.Наранхүү, Ц.Шинэбаяр, О.Чулуунбат, Х.Тэмүүжин, З.Энхболд, С.Эрдэнэ нар гарын үсгээ зуржээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.