Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

1300-1500 орон сууцад алба хаагчдыг оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай алба хаагчдыг орон сууцаар хангахаар шийдвэрлэв. Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд эл шийдвэрийг хэрэгжүүлэх бөгөөд коронавируст халдварын цар тахлын үед эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг үүнд хамруулах юм. Улмаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргачлалыг нарийвчлан гаргаж, батлахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт үүрэг болгов. Хөтөлбөрийг цаг алдалгүй боловсруулан хэрэгжүүлж, алба хаагчдыг богино хугацаанд орон сууцад нь оруулахыг Ерөнхий сайд онцгойлон үүрэг болгосон байна. Ингэхдээ ашиглалтад орсон 1300-1500 орон сууцыг худалдан авч, тэдгээрт гэрээний дагуу албан хаагчдыг оруулах гэнэ. Харин үүнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн яам, Монголбанк, НОСК хамтран төсөл боловсруулахыг даалгажээ.

Бэлтгэсэн: У.Наран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.