Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Чинбат энэ сарын 11-нд талархлын тоглолт хийнэ

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбат энэ сарын 11-нд “Chinbaa&friends” тоглолтоо Улаанбаатар концертын их танхимд хийхээр товложээ. Түүний хувьд элэгний хатуурал өвчний улмаас элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болж, эхнэр Ц.Сарнай нь түүний донор болсон бөгөөд түүний хагалгаа 2019 оны арван нэгдүгээр сард амжилттай болсноор, эх орондоо ирсэн билээ.

Түүнийг эмчлэгдэж байх хугацаанд дээрх “Chinbaa &Friends” хандивын тоглолтыг урлаг соёлын ахан дүүс, найз нөхөд нь нэгдэн хийхээр товлож байсан ч цар тахлын улмаас хойшлогдоод байв.

Тэрбээр энэ хугацаанд сэтгэлээрээ тусалж, сэтгэлийн дэм хайрласан ард түмэндээ талархал илэрхийлэн дээрх тоглолтыг хийх болсон байна. Өмнө нь тэрбээр  бие даасан гурван ч тоглолтыг үзэгчдэд хүргэсэн бөгөөд хамгийн сүүлд “Хязгааргүйн цаана” нэртэй тоглолтыг 2018 оны есдүгээр сард үзэгчдэд хүргэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.