Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Манайхан өвлийн олимпийг сурвалжилна

“Монгол ньюс” группийн эрхлэн гаргадаг спортын “Таван цагариг” сонины сурвалжлагч Б.Цагаанбаатар, “MN-25 дугаар суваг” телевизийн редактор Ж.Баяржаргал нар “Ванкувер-2010” өвлийн олимпийн наадмыг сурвалжлахаар алсын аянд мордлоо. Б.Цагаанбаатар 2000 оны Сиднейн зуны, Ж.Баяржаргал 2002 оны СолтЛейк Ситийн өвлийн олимпийн наадмыг сурвалжилж байсан юм. Дашрамд дурдахад “Монгол ньюс”-ийнхэн 1992 оны Барселон (Ж.Отгонцагаан), 1996 оны Атланта (С.Батбаатар, Ц.Энхтүвшин), 1998 оны Нагона (М.СугарЭрдэнэ), 2000 оны Сидней (Б.Цагаанбаатар), 2002 оны Солт-Лейк Сити (Ж.Баяржаргал), 2004 оны Афин (Р.Манлай), 2008 оны Бээжин (Ж.Батмөнх, М.Сугар-Эрдэнэ) өвөл, зуны олимпийн наадмуудыг сурвалжилж байсан туршлагатай юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.