Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол дээл Хятадаар овоглоход ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ТАНГАРГАА ШАЛДАН ӨРГӨХ ҮҮ…

Монгол дээл Хятадаар овоглоход
ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ТАНГАРГАА ШАЛДАН ӨРГӨХ ҮҮ…

Р.ЭМҮЖИН
     Бид дэлхийг тамгалсан ээтэн монгол гуталнаасаа өөр хувцасгүй үлдэх нь. Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх. Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болон дуурсдаг асан “Гэсэр”, “Жангар” Ли овогтын гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульгүй, хөөмийгүй үлдсэн монголчууд дээлгүй болохдоо тулав. Хятадын Засгийн газраас товч шилбэ, тодхон эсгүүр, хээ хуар нийлүүлсэн хээнцэр хийцээрээ гайхуулдаг монгол дээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр бэлтгэлээ базааж дуусчээ. Монгол дээл Хятадаар овоглохын эхлэл тавигдлаа гэсэн үг. Энэ талаар China Mongolian news website-д тодорхой дурдсан байна. Эл үйл ажиллагаагаа хятадууд “Дундад улсын цөөн тоот үндэстний бодисын бус соёлын өвийг авран хамгаалах кампанит ажил” гэж нэрлэдэг аж. Дэндүү дэгжин монгол дээл маань бодисын бус хэмээх тодотголд багтсан нь энэ. Морьтон ардын гоёо, малчин түмний хувцас, домогт эрчүүдийн хань, догшин түүхийн мөнхийн дагуул монгол дээл магадгүй эл нийтлэлийг тэрлэж суух зуур ЮНЕСКО-гийн болгар гаралтай захирал эмэгтэйн тушаалаар хятадаар овоглож, ханз бичгийн түүхнээ хазгай чимэг болон үлдэж байж ч болох.

     Монгол түмэн дээлээрээ гоёсоор хэдэн зуун, хэцүү бэрхийг даван туулсан. Эдүгээ ч хот, хөдөөгүй үндэсний дээл хувцсаа өмсөж, загвар хийцийг нь улам бүр баяжуулан урлаж, түүгээрээ гайхуулдаг билээ. Тийм атал Хятадынх болсны учрыг хятад маягийн глобальчлалын бодлогоос хайхад гэмгүй мэт. Хэрэв ЮНЕСКО монгол дээлийг хятадынх хэмээн бүртгэж, бүх дэлхийд зарлавал дээл өмссөн хөдөөх малчин, хөрстэй бор жаалууд бүгд өвөрлөгч иргэн болж таарах нь.
     Тун удахгүй цагаан сар болно. Эгэл ардаас эхлээд эрхэм дээдэс бүгд үндэсний уламжлалт дээл хувцсаараа гоён, нүүдэлчний соёлоор сэтгэлээ жаргаадаг. Булган эмжээртэй монгол дээл, чонон дахтай халх өмсгөлөөрөө өрсөлдөн цагаалж золгодог төрийн дээдэс хятад гүрний түшмэд, “их луу”-гийн дагуул мэт дэлхийн нүднээ дэндүү эмгэнэлтэй тусах нь.
     Халх, захчин, өөлд, мянгад гэхчлэн 30 орчим үндэстэн ястныг нэгтгэдэг Их Монгол үндэстэн дуу хуур, дээл хувцас, эд хэрэглэл, эртний түүхээрээ содон бөгөөд ховорхон. Үндэсний өвөрмөц бүх баялаг нь талын Монголыг дэлхийн өмнө таниулж, Азийн цээжинд нутагтай ер бусын ард түмнийг дээдлэн хүндлэх, тэврэн өөриймсөх сэтгэл төрүүлдэг билээ. Монголчуудын соёл урлаг, түүх шастир, эд өлгийн зүйл, эдлэл хувцсаар хүртэл оролдон, 48 уртын дууг цайлган малчны дуулснаар “хөгжимт хайрцагт” хурааж аваад оджээ. Энэ ховор олдвор буюу луйврын дуунуудаа хөгжмийн хэлэнд буулган ноотолж, дуучдаараа дуулуулан томоохон наадам хийсэн нь энэ. Уг наадамдаа CNN, BBC зэрэг хэвлэл мэдээллийнхнийг урьсан сураг бий.
     Хятадын их соёл болох уртын дууны талаар Английн уран бүтээлчид баримтат кино хийж байгаа тухай мэдээ чих өвтгөв. Энэ бүхнээс харахад Хятадын соёлын луйвар зөвхөн дуу, тууль, дээл зэрэгхэнээр зогсохгүй, үүгээрээ дамжуулан монгол угсаатан, Монгол Улсыг дэлхийн ой санамжаас арчих сонирхол агуулж буй аж.
     Цаашлаад талын Монгол Хятадын харьяат, өвөрлөгч гүрний нэг хэсэг гэсэн ойлголтыг цэнхэр гариг даяар цацахад ойртсон бус уу?
      Нүүдэлчин түмний гоёл монгол дээл морь унахад хамгийн тохиромжтой хувцас төдийгүй оёдол, хийц, эсгүүрээрээ олон улсын мэргэжилтнүүдийн анхаарлыг татдаг, загварын содон шийдэл гэдгээрээ гайхагддагийг бид мэднэ. Өмд, хүрмийг санаачлан өмсөж өнөөг хүрсэн хүн төрөлхтний хувцасны түүхэнд монгол дээл өвөрмөц өнгө, содон чимэг болдог. Анхны хүн Монголын говьд үүссэн гэдгийг батлах бас нэг шалтгаан нь энэ л дээл хувцас. Ээтэн гутал, энгэр зөв дээл хоёрыг салгаж ойлгох утгагүй. Тэгэхээр дараагийн ээлжинд хятадууд эмээлт морь, элсэн говьд тохиромжтой ээтэн монгол гутлыг өөрийнх болгон, өв соёлын сангаа арвижуулахаар хүлээж байж ч болох юм.
      Гэтэл БСШУЯ-ны дэргэдэх Соёлын өвийн төвд данстай, төрөөс хоол хороож, түмний татвараас цалин авч суугаа эрхмүүд юу хийж, он жилийг бардаг нь сонин. Эсвэл хятадуудаас авлига авчихаад дуугүй дүмбийж сууна уу? Үүнийг магадлах цаг болжээ.
     Монгол Улсыг дэлхий дахинд төлөөлдгийн хувьд, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд Ц.Элбэгдоржийн сэтгэлээ чилээх учиртай асуудлуудын нэг бол яах аргагүй өв соёлын үнэт зүйлс.
      Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой холбоотой журамд монгол дээл, дөрвөн талт малгайн талаар дурдсан байдаг. П.Очирбатаас эхлээд түмнээс сонгогдсон Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар монгол үндэсний хувцсаараа гоён Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн. Монгол дээл Хятадынх болчихвол дараагийн Ерөнхийлөгч шалдан тангараг өргөх үү?     
     Үндэсний хувцас Хятадаар овоглохын цагт юугаараа гоёж цагаалах билээ. Эрийн гурван наадам, улс тунхагласны их баяр наадмаа шалдан хийх үү?
      Уртын дуутай байв. Урд хөршийнхөнд хагаслаж алдав. Үлгэр туульстай байв. Өмнөд хөршийнхөнд “өргөн барив”. Дуут хөөмийтэй байв. Дундад улсын тариан талбайд эгшиглэв. Монгол дээлээ өмсөж, ээтэн гутлаа өшиглөхийн цагт омог төгөлдөр, хараа дээгүүр ханхалздаг байв. Нүцгэн үлдэв.
      Гутлаа тэврээд гуниггүй бадарчин шиг гүйгээд байх уу, Ерөнхийлөгч өө! Шалдан ноён шаг, хожил Хятадынх болов оо гэвэл хэцүүеэ.
     Монгол цус омогшиж, огшдог сон. Таных яаж байна? 
     өөрийнх болгохоор өргөстэй санаа агуулж буй нь Хятад гүрний холын санаа, хожмын завшаан гэж хэлж болно. Тэдний хятад маягийн глобальчлалын бодлогын эхний сүүдэр эх орон, элгэн түмнийг минь дайрч, дуу хуур, эгшигт аялгуу, үлгэр тууль, өмсгөл зүүлтэнд маань санаатай халдаж буйн тод жишээ энэ юм.
     Саяхан БНХАУ-д 100 морин хуурчийн хуурын аялгуу хатирч 50 дуучны сонсголонт уртын дуу хангинан, соёл урлагийн солиотой луйвраа баталгаажуулсан талаар ВВС мэдээлжээ. Хятадын төрийн бодлогоор Монголын соёл урлаг таван жилийн өмнөөс, тодорхой төлөвлөгөөтэйгээр урд хөршийн зүг урсах болсны эхний үр дүнг ийнхүү тэмдэглэсэн бололтой. Тэндээс томилогдсон урлагийн төлөөлөгчид Монголын соёлын ченжүүдтэй хамтран ар халхын нутагт зуны турш эрэл хайгуул хийсэн мэдээ бий. Тэгэхдээ эдүгээ мартагдах шахсан боловч ард түмний дунд амьдарсаар байгаа.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.