Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

104.3 сая доллар хүрсэн баримал

Швейцарийн нэрт уран барималч, зураач Альберто Жакометтийн хүрлээр цутгасан баримал “Sotheby” компанийн Лондонд зохион байгуулсан дуудлага худалдаан дээр 65 сая паундаар (ойролцоогоор 104.3 сая доллар) зарагдаж, дээд амжилт тогтоолоо. Зохион байгуулагчид А.Жакометтийн энэхүү сод бүтээл 12-18 сая орчим паундаар зарагдана хэмээн тооцоолж байсан ч худалдаанд оролцсон арав гаруй цуглуулагч үнэ хаясаар 58 сая паундад хүрсэнээр худалдаа өндөрлөжээ. Нэрээ хэлэхийг хүсээгүй, дуудлага худалдаанд утсаар оролцсон эрхэм даатгал, бусад зардлыг нь оруулаад нийтдээ 65 сая паунд төлөх гэнэ. Шинжээчид өндөр үнэ хүрсэн шалтгааныг “А.Жакометтийн баримал угаасаа цөөхөн байдаг. Дуудлага худалдаагаар зарагдах нь ч ховор байдаг учраас өндөр үнэ хүрсэн” гэжээ. Зүрхний шигдээсээр 1966 онд 65 насандаа өөд болсон нэрт барималч “Man Walking in the Rain” барималаа 1948 онд урласан юм байна. Өмнө нь П.Пикассогийн “Garcon a la Pipe” зураг 2004 онд Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 104.2 сая доллараар зарагдаж, дээд амжил тогтоож байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.