Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэлэнгийн сав газрыг хамгаалах төсөл хэрэгжүүлнэ

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн ТББ, ОХУ-ын Буриад улсын Кабаны районы “Планета Дельта” ТББ-тай Сэлэнгийн сав газрыг хамгаалах талаар хамтран ажиллах гэрээнд  гарын үсэг зурлаа. Уг гэрээ 2012 он хүртэл хэрэгжих бөгөөд энэ хүрээнд тэд “Хил хязгааргүй Сэлэнгэ мөрөн” төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Төслийн хүрээнд жил бүр хоёр тал Сэлэнгэ мөрний усны чанарт мониторинг хийх аж. Мөн ирэх наймдугаар сарын эхээр Монгол-Орос 30 хүүхдийн “Эко аялал” зохион байгуулж, 2012 он хүртэл ямар ажил хийх талаараа харилцан ярилцах гэнэ. Сэлэнгийн сав газарт Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгорын хойд тал, Төв, Хэнтийн нурууны баруун хойд тал, Сэлэнгэ аймаг ордог бөгөөд манай орны нийт газар нутгийн дөрөвний нэгтэй тэнцэх  талбай, нийт гадаргын усны 30 хувь багтдаг юм байна.
 

С.Батзаяа ("Өнөөдөр" сонин)

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.