Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Учиртай гурван толгой” дуурийг 20 жилийн дараа дахин тавилаа

Завхан  аймгийн  Хөгжимт  жүжгийн театрын  уран  бүтээлчид  “Учиртай  гурван толгой” дуурийг  анх 1989  онд жүжиг хэлбэрээр тавьж байжээ. Өдгөө 20 гаруй жилийн дараа энэхүү алдарт дуурийг залуу уран бүтээлчид   дахин амжилттай  тавьж  үзэгчдээс өндөр үнэлэлт авч чадлаа. Дуурийн ерөнхий найруулаг¬чаар СТА Л.Лхагважав, хөгжмийн найруулагчаар нь УГЗ Ц.Жамьян, удирдаачаар Э.Хүрэлбаатар, найрал дууны багшаар        СТА В.Бүрэнжаргал, туслах  найруулагчаар МУГЖ Т.Цэцгээ нар ажиллажээ.
Гол дүр болох Юндэнгийн дүрд залуу дуучин Б.Жавхлантөгс, Нансалмаад МУСТА  Г.Даваасүрэн, Хоролмаад МУСТА Б.Оюун-Эрдэнэ, Балганд залуу дуучин У.Гантулга нар тоглолоо.  Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Я.Санжмятав гол дүрийн залуу уран бүтээлчдэд аймгийнхаа хүндэт иргэний тэмдгийг зүүж өгөн,  алдарт дуурийн гол дүрийг бүтээж чадсан залуус та нараараа бахархаж байна. Цаашдаа та бүхэн улам ихийг хийж бүтээгээрэй гэж хэлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.