Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зөвхөн шударга шүүгч шударга ёсыг тогтооно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимаас “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай”, “Шүүхийн тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг 2010 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хоёрдугаар сарын 17-ныг хүртэл зарлаад байгаа билээ.
Өнөөдөр уг хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Ганзориг, Иргэний танхимын ажлын албанаас дээрх хоёр хуулийн төслийн талаар болон нээлттэй хэлэлцүүлгийг хэрхэн зохион байгуулах тухай мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Ганзориг Шүүгчийн хараат бус байдлын тухай хэлэхдээ, “Шүүгчийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх зорилготойгоор, шүүхийн бүтэц тогтолцоо, ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо, Мэрэгжлийн хорооны үйл ажиллагаанд зарчмын өөрчлөлт оруулна. Тухайлбал, ШЕЗ-ийн даргын албан тушаалыг, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас салгаж бие даасан орон тооны албан тушаал болгох хуулийн Төслийг /түр мөрдөх хууль/ санаачлаад байна.
Энэ төсөлд, жирийн шүүгч нарын хараат бус байдлыг хангах шүүхийн дотоод ардчилалыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий шүүгч нарын сахилгын хэрэг үүсгэхээр санал болгох, Мэргэжлийн хороонд шилжүүлэхээр хүсэлт болгодог. Дээд шүүхийн танхимын тэргүүн нар Хороодын дарга байх журмыг халж байгаа. Шүүгчдийн зөвлөл ерөнхий шүүгч нараас бүрдэж байгаа өнөөгийн журмыг өөрчилж, жирийн шүүгчдийн дуу хоолой санал бодлыг сонсдог, ардчилсан журмыг тогтоох зорилгоор Шүүгчдийн зөвлөлд, Шүүгчдийн зөвлөлгөөнөөс сонгогдсон шүүгч нарыг оролцуулж байх шинэ журам тогтоож байна. Жирийн шүүгч, хуульч, эгэл жирийн иргэдийн санал хүсэлтэд үндэслэн, Шүүхийн тухай хуульд эдгээр өөрчлөлт шинэчлэлтийг бид оруулж байна” гэв.
Мөн тэрээр захиргааны хэргийн шүүн таслахажиллагааны талаар хэлэхдээ, “Дээд шүүхийн захиргааны хэргийн танхим өнөөдөр давах, хяналтын, шатны шүүхийн үүргийг давхар хэрэгжүүлж, маш их ачаалалтай ажиллаж байна. Энд хэд хэдэн зөрчилтэй зүйл ажиглагдаж байна.
Захиргааны хэргийн танхим давах шатаар хэрэг хянаж байгаа учир эрүү, иргэний танхимаас зарчмын өөр үйл ажиллагаатай болж байна. Давах хуралдаанд оролцсон шүүгч, хуульд зааснаар, хяналтын хуралдаанд оролцох боломжгүй учир, эрүү, иргэний танхимаас шүүгч оруулж хуралдаан хийж байгаа нь, захиргааны дагнасан шүүх байгуулсан зорилго, зарчмаа зөрчихөд хүргэж байна. Шүүгч нар бусад оролцогчдоос ч энэ талаар санал ирүүлсэн байгаа. Иймээс захиргааны давах шүүх байгуулах хууль санаачлах шаардлага гарч байна” гээд эдгээр нэмэлт өөрчлөлтүүд нь зөвхөн шударга шүүгч шударга ёсыг тогтоох бололцоо бүрдүүлнэ хэмээн онцлов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.