Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уулын замаар 20 км цагийн хурдтай явна

Өвлийн улиралд нийслэлийн засмал замуудад зузаан мөс тогтож хальтаргаа гулгаа ихээр үүсдэг. Он гарснаас хойш Богд уулын хойд бэлийн замд автомашины осол ихээр гарч байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Тодруулбал, Уулын зам нь огцом эргэлт ихтэй учир жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн дагуу 40 км цагийн хурдтай явах ёстой ч хурд хэтрүүлснээс үүдсэн зам тээврийн осол ихээр гарч байгаа тул иргэдийг тус замаар зорчихдоо 20 км цагаас илүүгүй хурдаар явахыг тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс анхааруулав.

Тус хэлтсийнхэн уулын замд хурд хэмжигч байрлуулсан тул иргэд замын хөдөлгөөний дүрмийн дагуу, замын тэмдэг, тэмдэглэгээг анхаарч явах шаардлагатай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.