Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн түүхэнд энэ өдөр 01-08

1085 оны энэ өдөр Венецэд гэгээн Маркийн сүмийг адисалжээ.

1297 оны энэ өдөр Монако тусгаар тогтнолоо олжээ.

1324 оны энэ өдөр алдарт аялагч, түүхч Марко Поло нас баржээ.

1642 оны энэ өдөр Италийн одон орон судлаач алдарт Галилео Галилей нас баржээ.

1799 оны энэ өдөр Суворовын цэрэг Альпыг давжээ.

1838 оны энэ өдөр Морзийн цагаан толгойгоор анх удаа мэдээлэл дамжуулжээ. 1851 оны энэ өдөр Францын физикч Жан Бернар Леон Фуко Дэлхий тэнхлэгээ тойрч эргэдэг гэдгийг нотолжээ.

1873 оны энэ өдөр АНУ-д дэлхийн анхны эмэгтэйчүүдийн шорон нээгджээ.

1910 оны энэ өдөр сонгодог бүжгийн жүжигчин домогт Галина Уланова төржээ.

1912 оны энэ өдөр Африкийн Үндэсний конгресс байгуулагджээ

1931 оны энэ өдөр төрөлтөд хяналт тавьж байгааг Ватикан буруу шаажээ.

1935 оны энэ өдөр Рок’н’Роллын “хаан” Элвис Пресли төржээ.

1940 оны энэ өдөр Англид элсэн чихэр картын системд оржээ.

1954 оны энэ өдөр АНУ-ын Конгрессд коммунист намын гишүүдийг Америкийн иргэнээс хасах тухай хууль өргөн баригджээ.

1957 оны энэ өдөр 14 настай Бобби Фишер АНУ-ын шатрын аварга болжээ.

1959 оны энэ өдөр Шарль де Голль  Францын Ерөнхийлөгч болжээ.

1961 оны энэ өдөр  Францчууд бүх ард түмний санал асуулгаар Алжирт тусгаар тогтнолыг олгожээ.

1967 оны энэ өдөр жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг анхны төхөөрөмж гарчээ.

1977 оны энэ өдөр Москвагийн метронд дэлбэрэлт болжээ.

2010 оны энэ өдөр Сальвадор Улсад  тавин жил завсарлсны дараа Кубын элчин сайдын яам нээгджээ.

2011  оны энэ өдөр АНУ-ын Тисон хотод Конгрессын гишүүн Габриэль Гиффордсын амь насанд халдаж хүндээр шархдуулжээ. Энэ гэмт хэргийн явцад 6 хүн нас барж, 14 хүн шархдсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.