Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жуулчны баазууд “Цэвэр агаарт-Гэр бүлээрээ” аянд нэгдэн хүрээнд үнийн хөнгөлөлт зарлажээ

Сүүлийн жилүүдэд нийслэлийн агаарын бохирдол нь улсын хэмжээнд томоохон асуудал болоод байгаа билээ. Иймд нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын ойр орчимд байрлаж буй амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг “Цэвэр агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж иргэдэд боломжийн үнээр үйлчлэхийг уриалжээ.

Тус аян нь энэ өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой ажээ. Одоогийн байдлаар

  • “УБ-2” зочид буудал хоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэл бүх өрөө 20 хувь,
  • “Чингис Хааны хүрээ Hotel & Resort” Даваагаас Пүрэв гарагуудад бүр гэрүүд 50 хувь,
  • “Redrock resort” хоёрдугаар сарын 05-ны өдөр хүртэл бүх өрөө 20 хувь,
  • “Terelj star resort” гуравдугаар сарын 31-ний өдөр Пүрэвээс Ням гараг хүртэл шалны халаалттай Цомцог гэрүүд 24-40 хувь тус тус хямдаржээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.