Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Одон бөмбөгчид 60 жилийнхээ ойтой золгож байна

Монголын ширээний теннисний холбооныхон 60 жилийн ойгоо угтаж анхны тэмцээнээ хийлээ. Тэргүүлэгч гишүүд, ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллага, мэргэжлийн тамирчдын дунд зохион байгуулсан энэхүү нөхөрсөг тэмцээнд 80 гаруй тамирчин оролцож мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн ангиллаар өрсөлдлөө.

Мэргэжлийн ангилалд тэргүүн байранд Э.Мөнхбилэг /БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга/, удаах байранд Б.Баяржин /ИНЕГ/, гуравдугаар байранд н.Ариунбаатар /УБТЗ/ нар шалгарлаа.

Сонирхогчдын ангилалд н.Лхагвасүрэн /“Харандаа” ХХК/ аваргаар шалгарч, н.Түмэндэлгэр /Монгол банк/ аман хүзүүдэж, н.Бямбасайхан /”Бласт” ХХК/ нар удаалсан юм.

Тэмцээний нээлтийн үеэр Монгол Улсын Цол зэргийн комиссын шийдвэрийг үндэслэн Биеийн тамир спортын газрын даргын А/374 тоот тушаалаар Ховд аймгийн Жаргалант сумын 3-р сургуулийн технологийн багш, аймгийн дасгалжуулагч, ширээний теннистэй амьдралаа холбоод 46 жил болж байгаа Норовын Бөхболдод ширээний теннисний спортын мастер цол олголоо.

Мөн спортын дэд мастер цолыг Завханы хэмээх тодотголтой Баярхүүгийн Мөнхтөр хүртлээ. Цолны үнэмлэх, тэмдэгийг Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга, ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах нар гардуулан амжилт хүсэв.

Тус холбооныхон 60 жилийн ойгоо угтаж 60 жилийн амжилт ололтын түүхийн ном гаргахаар ажиллаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.