Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол адууны хялгасаар чимэглэгдсэн америк толь моодонд орлоо

Америкийн загварын студи Ben & Aja Blanc нэгэн өвөрмөц загварын толиуд бүтээсэн нь олон хэрэглэгчийн анхаарлыг татаж байна. Сонирхолтой нь монгол адууны сүүлний хялгасаар гоёсон нь толийг улам өнгөлөг, чамин хийцтэй болгожээ. Ингэхдээ тансаг байдлыг илэрхийлэх үүднээс студийн дизайнууд монгол адууны хялгасыг хүний үсний өнгөөр хар, шар болгож будсан байна. Ben & Aja Blanc студи толио өнгөрсөн оны 12-р сард АНУ-ын Бостонд болсон үзэсгэлэнд анх толилуулахад олон үйлчлүүлэгчид шимтэн сонирхсон байна. Түүнээс хойш тус толины эрэлт хэрэгцээ нэмэгдэж ирсэн гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.