Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамт цагдан хорьжээ

Монгол Улсын Ерөнхий прокурор болон Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Д.Дорлигжавыг төрсөн дүү Д.Баатарын хамт энэ сарын 07-ноос 8-нд шилжих шөнө үүрийн 04.00 цагийн орчимд ШШГЕГ-ийн харъяа 461-р хорих ангид цагдан хорьжээ. Түүнийг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос дөрвөн сая доллар авсан байж болзошгүй хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа аж. 

Дашрамд, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо “Манай компанийн данснаас 4 сая ам.доллар тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүүгийн дансанд шилжсэн нь үнэн” хэмээн мэдэгдэж байсан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамт цагдан хорьжээ