Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол улс дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багуудын шинэчилсэн чансаагаа гаргалаа. Уг чансааны дүнд Монгол улсын шигшээ баг 8,252,419 оноо авч хүчирхэг багуудыг ардаа орхин дэлхийд тавдугаар байрт шалгарав. Ингэснээр манай сагсан бөмбөгчид дэлхийн шилдэг багуудын хамтаар 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Чансааны эхний арван байрт БНХАУ, ОХУ, Украин, Япон, Монгол, Румын, Франц, Нидерланд, Латви, Андорра орсон байна. Монголын шигшээ 2018 онд олон улсын цөөнгүй тэмцээнд өндөр амжилт гаргаж, улмаар Азийн аварга болсон нь энэхүү түүхэн амжилтад хүрэх нөхцөл болсон. 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны зургадугаар сард Нидерланд улсад болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.