Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Чимгээ: Одонтунгалаг, Нэмэхбаяраас би охиныхоо амийг нэхнэ

Энэ сарын 4-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн шалгалт явцын талаар мэдээлэл хийсэн бөгөөд тус хэрэгт сэжиглэгдэж байсан хэд хэдэн хүмүүсийг уг хэрэгт холбогдолгүй нь тогтоосон гэв. Гэвч Талийгаачийн ээж Г.Чимгээ “Цагдаа болон шүүхийн шийдвэрт итгэхгүй байна” хэмээн үзэж өнөөдөр Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Охидын түүх” ТББ-тай хамтран хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийлээ.

Талийгаачийн ээж Г.Чимгээ “Цагдаагийн байгууллагаас миний охиныг амиа хорлосон гэх үндэслэлээр хэргийг хаах гэж байгаад би маш их гомдолтой байна. Энэ хэргийг хаалгахгүйн тулд өмгөөлөгч Болормаа, Баярмагнай нар гүн туслалцаа үзүүлсэнд хувийн зүгээсээ маш их талархаж байна. MNTM шоуны оролцогч Одонтунгалаг нь тэмцээний туршид миний охиныг доромжилж, дарамталж байсан. Бас миний охиныг 16 настайгаас нь хойш үерхсэн Нэмэхбаяр гэдэг хүн одоо хаана байна вэ? Утсаар ч холбогдоогүй. Би шүүхийн шийдвэрт огт итгэхгүй байна” хэмээн мэдэгдлээ.

Тус хэвлэлийн хурлын үеэр талийгаачийн дүү эгчийнх нь талаар цахим сүлжээгээр мансууруулах бодис хэрэглэдэг, биеэ үнэлдэг гэх мэтээр гүтгэн доромжилж байна хэмээн үзэж тэдгээр үндэслэлгүй мэдээлэл түгээсэн гэх хүмүүсийг шүүхэд өгнө хэмээн мэдэгдсэн.   

Хурлын төгсгөлд Г.Чимгээ хэлэхдээ “Одонтунгалаг, Нэмэхбаяр нарын хэн нь ч надтай уулзаагүй. Одонтунгалаг Америкт наранд жаргаад явж байна. Харин Нэмэхбаяр Солонгост явж байгаа гэх сурагтай байна. Миний охин хүйтэн харанхуй хонгилд хэвтэж байхад энэ хоёр юу бодож байгаа юм? Би энэ хоёрыг хэзээ ч өршөөхгүй, охиныхоо амийг нэхэж авна” гэлээ.

Тус хэрэг анх үүсэхэд хохирогчийн талыг өмгөөлнө гэж урьдчилгаа хоёр сая төгрөг авсан Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүд болох Ганбат, Тамир нар ажлаа хийгээгүй хэмээн хуралд ирсэн төлөөлөгчид мэдэгджээ. ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар энэ хэргийг анхааралдаа авч, ажиллаж байгаа гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Г.Чимгээ: Одонтунгалаг, Нэмэхбаяраас би охиныхоо амийг нэхнэ

  • Зочин says:

    үнэхээр л тэгж их охиноо анхаардаг байсан бол өөрөөс нь үе мултарсан 40 шахаж яваа хүнтэй хамт амьдарч байхад нь анхаарах нь яасын