Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Оюун-Эрдэнэ: Энэ сарын 10-нд Төв талбайд гэр барьж суулт хийн, НЭГДСЭН ЖАГСААЛ хийнэ

УИХ-ын нэр бүхий гишүүд болон төрийн бус байгууллагын төлөөллүүд 2018 оны нэгдүгээр сарын 10-нд болох “МАНАН дэглэмийн эсрэг бүх нийтийн жагсаал”-ын талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Бид сэтгэл хөдлөлөөр ийм зүйл хийгээгүй. Өнөөдрийн нөхцөл байдлыг үнэлж дүгнээд Монголын хөгжилд үүнээс өөр гарц байхгүй гэж үзлээ. 2018 оны 12 дугаар сарын 27-ны жагсаалыг хараад нэг л зүйлийг ойлгосон. Тэнд биднийг дэмжсэндээ эсвэл М.Энхболд гэдэг хүнийг эсэргүүцсэндээ ард түмэн цуглаагүй. 28 жилийн турш бий болсон баялгийн тэгш бус хуваарилалтаас болж ядууралд хүрсэн Монголчуудын тэвчээр алдагдсан учраас босож жагссан юм. Энэ удаад бид Төв талбайд гэр барьж, суулт хийнэ” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Нэг сарын 10-нд бидний хамгийн том тэмцэл эхэлнэ. Үүнд зориулан бид хууль хүчний байгууллагынхантай уулзаж байгаа. Цагдаа, цэрэг, зэвсэгт хүчний байгууллагууд ард түмнээ хамгаалж, тэдний талд зогсоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Би өмнө нь олон жагсаал зохион байгуулж байсан. Энэ үеэр цагдаа, зэвсэгт хүчнийхэн ард түмний эсрэг байсан үе бий. Гэхдээ одоо бол тийм биш. Тэд ард түмнийхээ талд зогсоно. Энэ бол агуу том дэвшил юм шүү. Өнөөдөр жирийн иргэн 2 сая төгрөгийн ч зээл авч чадахгүй байгаа. Гэтэл саяхан МАНАН бүлэглэлийн нэг гишүүн банкнаас барьцаагүйгээр 20 тэрбум төгрөг аваад гарсан байна лээ. Тийм учраас бид энэхүү бүлэглэлтэй хатуу тэмцэх ёстой юм” гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд “Өвлийн хувцастай 3000 хүн дахиж ирэн Төв талбайг дүүргэнэ. Энэ удаа талбай дээрээс тараад явахгүй. Гэр барьж улс төрийн суулт хийнэ” гэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Л.Оюун-Эрдэнэ: Энэ сарын 10-нд Төв талбайд гэр барьж суулт хийн, НЭГДСЭН ЖАГСААЛ хийнэ

  • Зочин says:

    Бээжин Мананг огцоруулах ажлыг тайланд хувилбараар явуулахаар шийдсэн бололтой.Элбэгээ Си Жиньпинтэй сэмхэн уулзаад яваа гэсэн биз дээ.Монгол дахь prochinese softpower болох АН, УИХ-гишүүд, хувьдаа намтай улс төрчид бизнесийнхэн бүгд дуу хоолой, үйл хөдлөлөө нэгтгэж байгаа юм шиг байна. Тайланчууд такшины бүлэглэлээс салах гэж олон жил зүдэрсэн. Энэ нь сунжруулан удаагааж, юу ч биш болгож жунайруулаад залхаах хувилбар юм.

  • Dorjoo says:

    Demjineeeee temtsenee yalnaaa mongolchuudaa morindoo

  • Зочин says:

    Дэмжиж байна. Хурай хурай хурай …

  • зочин says:

    дэмжиж бна

  • Зз says:

    Энэ чинь төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого шүү. Би лав Зандангийн өмнөөс очиж хэрэгт орохгүй. Өөрөө мултраад гишүүн болчдын байна лээ. Тэр хууль мууль санаачлаад байгаам бишүү? Заавал эмх замбараагүй байдалд хүргэх гээд байдаг нь ямар учир байнаа? Цэрэг цагдаа оролцуулаад. Танхимдаа очиж хууль муулиа батлаачээ.

  • Зочин says:

    Ерөнхий сайдын эхнэр, Болд гишүүн 2 ах дүүсийн хүүхдүүд гэсэн үү. Хэрэв тийм бол аргагүй л дээ зайлуул.

  • UIH-g taraa says:

    Gants huniig ogtsruulah bish UIH-g taraah heregtei.
    Heden terbumtnuud %-n ashig sonirhlooroo erkh medelee bulaatsaldan matsag barih gj bna. Yadarsan ardiig munguur zodoj jagsaagaa biz.
    Jiriin ard irged erkh ashigaa hamgaalaad jagsahaar huuguud, buudaad aldag tur yum bj, heden offshorechinguud ni %-n ashig sonirhlooroo jagsah bolohoor zuvshuuruliig ni shuud uguud, bur ger barij uguud, hamgaalaltandaa avaad yamar tuhtaihan matsag barih gj bgaan