Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шатахууны үнийг бууруулах шаардлага тавилаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн 15 нэгжид бүтээгдэхүүний үнийг дахин хямдруулах шаардлагыг баасан гарагт хүргүүлжээ. Үүнд “2019 оны нэгдүгээр сард шатахууны хилийн үнэ А80 автобензинийх 501, АИ-92 автобензинийх 531, дизель түлшнийх 599 ам.доллар/тонн болж өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамаарч тонн тутамдаа 86-107 ам.доллароор буурсан. 

Иймд үнийг дахин бууруулах нөхцөл үүссэн. Өөрийн харьяа болон орон нутгийн салбар нэгжүүдийн бөөний, жижиглэн борлуулалтын үнийг хилийнхтэй уялдуулан дахин бууруулж, авсан арга хэмжээний талаарх мэдээллийг 2019 оны нэгдүгээр сарын 11- ний дотор ирүлэхийг шаардаж байна. 

Шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу” гэжээ. Эргэн сануулахад, өнгөрсөн сард шатахууны үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулсан билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.