Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дүүргийн эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд гардуулж өглөө

Эрүүл мэндийн яам өнөөдөр Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажил лан томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцлаа. Түүнчлэн хүүхдийн өвчний эмчилгээнд нэн шаардлагатай тариурын шахуургыг гардуулж өглөө. Тариурын шахуурга нь өвчтөнд тарих тарианы хэмжээ болон хугацааг тохируулагч үүрэг бүхий шахагч багаж бөгөөд эмч сувилагч нарын ажлыг хөнгөвчилдөг давуу талтай юм.

Ханиад томуу, томуу төст өвчнөөс улбаалан эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс насанд хүрэгсдийн тасагт зориулан 157 ор, зөөврийн 266 ор, нийт 423 орыг нэмэгдүүлж, зохицуулалт хийжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.