Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Ардчилсан намын удирдлагууд хэвлэлийн хурал зарлалаа


Өнөөдөр гадаа -16 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

1 дүгээр сарын 7-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 358 дахь өдөр бөгөөд он дуусахад 7 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө бага зэргийн цас орох гэнэ.
  3. Билгийн тооллын 2. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг бар, луу, могой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2653.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.76, юань 386.11, вон 2.36 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 9.00 цагт Европын Холбооны Ерасмус+ Дээд боловсролыг чадавхжуулах төслийн санхүүжилтээр хэрэгжих Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах 3 жилийн төслийн нээлт болно. 
  2. 10.00 цагт НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар: 
    – Утаагүй түлш нийлүүлэх бэлтгэх ажлийг хангах Ажлын хэсэг байгуулах
    – Нийслэл хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө шинэчлэн батлах тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ. 
  3. 10.00 цагт Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газраас 2019 оныг “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрх”-ийн жил болгож буйтай холбогдуулан нээлтийн ажиллагааг хийх гэж байна. Нээлтийн ажиллагаа Бишрэлт зочид буудалд болно. 
  4. 11.00 цагт Томуугийн А хүрээний вирусийн тархалт явагдаж өвчлөлийн явц хурдан хүндрэх хандлагатай байна. 
    Иймд Эрүүл мэндийн яаман дээр 306 тоот хурлын танхимд томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
  5. 11.30 цагаас Ардчилсан намын удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлаж танилцуулахаар боллоо.
  6. Хэвлэлийн бага хурал Ардчилсан намын төв байр “Ардчиллын ордон”-ы таван давхарт болно.

  7. 12.00 цагаас Зууны мэдээ хэвлэл мэдээллийн төвд ББДХ-ноос “ЖДҮХС-гийн эргэн төлөлт болон Сангаас зээл авсан УИХ болон Засгийн газрын гишүүдийн эргэн төлөлт болон тэдэнд хүлээлгэх хариуцлага, 2019 онд олгох зээлийн сонгон шалгаруулалт” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер “ЗХУ Афганистанд цэрэг оруулсан учраас тамирчдаа Москвагийн зуны олимпод оролцуулахгүй” гэсэн мэдэгдэл гаргажээ.
  2.  1994-Тажикистан улсын мөнгөн тэмдэгт гүйлгээнд гарав. 
  3. ОХУ-д Зул сарын баяр тохиож байна. 
  4. Украйнд Зул сарын баяр тохиож байна. 
  5. 2018 оны энэ өдөр Францын дуучин France Gall таалал төгсжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.