Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Баттулга боллоо

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  “Боржигин” чуулгад болсон “Боржигин голомт-Болор цом-36” яруу найргийн наадамд “Талархлын шүлэг” бүтээлээрээ яруу найрагч Б.Баттулга тэргүүн байрт шалгарлаа.

Энэ удаагийн “Болор цом”  яруу найргийн наадам  Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээнд болж буйгаар онцлог боллоо хэмээн оролцогчид хэлж байсан юм.

“Болор цом” наадамд өмнө нь найман удаа тусгай байрт орж байсан тэрээр “Болор цом-36″наадмын тэргүүн байрыг хүртэж чадлаа. Харин хоёрдугаар байрт  яруу найрагч Би.Баярсайхан, гутгаар байрт яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт яруу найрагч Д.Одгэрэл, айргийн тавд яруу найрагч Б.Жамбалдорж шалгарчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.