Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дональд Трамп, Ким Жон Уны хоёр дахь уулзалт болох газар, орны эрэлд Цагаан ордон гарчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны уулзалт хийх газрыг 2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн хайж байна. Уг мэдээллийг CNN телевиз Цагаан ордон дахь эх сурвалжид тулгуурлан мэдээллээ. Цагаан ордон уулзалт хийх гаар, оронг судлуулахаар хэд хэдэн тусгай багийг илгээсэн байна. Ингэхдээ энэ тухайгаа БНАСАУ-ын талп хараахан мэдээлээгүй байгаа ажээ. Олон улсын харилцааны шинжээчдийн үзэж байгаагаар Дональд Трамп, Ким Жон Ун нар ойрын саруудад уулзах магадлал өндөр байгаа гэнэ.

Тэд нарын түүхэн уулзалт 2018 онд Сингапурын Сентоза арал дээр болсон. АНУ, БНАСАУ олон жилийн дайсагналын дараа төрийн тэргүүний түвшинд анх удаа хэлэлцээр хийсэн нь энэ байлаа. Уг уулзалтын үеэр Ким Жон Ун “Уулзсандаа таатай байна. Ноён Ерөнхийлөгчөө” хэмээн мэндэлсэн бол Трамп “Надад үнэхээр таатай мэдрэмж төрж байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана” хэмээн ярьсан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.