Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Усанд сэлж уушгиа хамгаалъя

Улаанбаатарчууд өвлийн хэдэн сарыг утаа, нүүрсний тортогт “дарлуулан” арай ядан давж байна. Агаарын бохирдлоос болж ханиад, томуу ихсэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон. Тэгвэл аюулын харанга дэлдээд байгаа утаанаас уушгиа хамгаалах арга байгааг дуулгая. Усан спорт сургалтын төв дөрвөн улирлын турш ажилладаг ч өвөл үйлчлүүлэх хүн ховор аж. Учир нь уснаас гараад даарвал ханиад, хатгалгаа тусах магадлалтай гэж иргэд буруу ойлгодгоос үүдэлтэйгээр өвөл бассейнд ирдэг хүн бараг байдаггүйг мэргэжилтнүүд хэллээ.

Уг нь эл спортоор хүйтний улиралд хичээллэх нь илүү тохиромжтой гэнэ. Үүний шалтгааныг Усан спорт сургалтын төвийн менежер Д.Амгаланбаатараас тодруулахад “Хүйтний улиралд усан спортоор хичээллэснээр зүрхний үйл ажиллагаа сайжирч, хүчилтөрөгчийг бүх булчингуудад тараадаг давуу талтай. Утаа тортогтой агаараар өвлийн турш амьсгалдаг улаанбаатарчуудын уушги бүрэн багтаамжаараа тэлж чаддаггүй. Харин усан спортоор хичээллэвэл уушгины багтаамж сайжирна. Мөн усанд сэлэх нь нуруугаа амрааж, бөгтөр, гэдгэр, муруй зэрэг гажиг гэмтлийг арилгах чухал ач холбогдолтой” гэлээ. Утаа хэзээ арилж, төр болон албан тушаалтнууд хэрхэн тэмцэхийг хүлээн, бяцхан үрсээ хордуулснаас усан спортоор хичээллэж, эрүүл мэндээ хамгаалцгаая.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.