Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сувилагч эмчийн туслах биш

Анагаахын сургуулиуд мөдхөн их эмч бус, сувилагч бэлтгэнэ гэвэл та тэгтлээ гайхаад хэрэггүй л болов уу. Учир нь одоогийн байдлаар Монголд 11 мянга гаруй сувилагч, 10 500 их эмч байгаа нь олон улсын жишгээс гурав дахин бага үзүүлэлт тул холбогдох яамд энэ чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлж эхлээд буй. Жишээ нь, эмч мэргэжлээр элсэгчдийнхээ тоог нэмэхгүй, харин сувилагч болохоор элсэгчдийг хоёр дахин өсгөж, 1000-д хүргэх тухай асуудлаар их, дээд сургуулийн удирдлагад чиглэл өгөх саналаа Эрүүл мэндийн сайд БСШУС-ын сайдад өнгөрсөн тавдугаар сард хүргүүлсэн билээ.

Дэлхийд нэг эмч, гурван сувилагч гэсэн зарчим баримталдаг бол манайд нэг эмч нэг сувилагч гэсэн харьцаатай байгаа бөгөөд олон улсын жишгийг дагавал одоо Монголд даруй 20-иод мянган сувилагч хэрэгтэй гэсэн үг. Гэвч жилд 600 гаруй сувилагч төгсөж буй өнөөгийн хурдаар бол 30 жил шаардлагатай болно. Тэр хооронд их эмчийн тоо 10 мянга дээрээ байвал шүү дээ. Монголд сувилагч мэргэжлийг хэрхэн моодонд оруулах тухай салбарын яамд анхаарч эхэлсэн талаар бид өнгөрсөн намар хөндөн бичиж байв.

Сувилагч мэргэжлээр суралцагчдыг “Оюутны хөгжлийн зээл”-д нэн тэргүүнд хамруулах, зээлийн шалгуурыг илүүтэй хөнгөвчлөхөөс гадна сургалтын төлбөрийнх нь тодорхой хэсгийг төрөөс хариуцдаг болоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн Эрүүл мэндийн сайдын албан тоотод БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ талаар бодлого, зорилтдоо тусган хэрэгжүүлэх боломжтой гэсэн хариу бичгээр илгээсэн байна билээ. Манайд эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх тогтолцоо өөр өөр яаманд (төгсөлтийн өмнөх сургалт нь БСШУСЯ-нд, төгсөлтийн дараах нь ЭМЯ-нд) харьяалагдаж байгаа нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсон хүчнээ бэлтгэхэдхүндрэл учруулж буйг мэргэжилтнүүд шүүмжилдэг. Харин БСШУСЯ-ныхан өнгөрсөн жилээс эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр шинэ анги, сургууль нээхдээ салбарын яамных нь саналыг харгалздаг болсны зэрэгцээ эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх шинэ хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд ЭМЯ-ны төлөөллийг оролцуулдаг болсон нь том дэвшил гэнэ.

Ямартай ч улс төрийн үймээнтэй, цаг төр ороо бусгаа байгаа энэ үед хоёр яамныхан хоорондоо зүгээр нэг цаас шидэлцээд суух бус, тал талдаа асуудлыг боломжоороо шийдэх гарц хайж эхэлжээ. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн аравдугаар сард “1:2” зорилт дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг гардан хийж буй сувилагчийн тоог нэмж, нэг эмчид хоёр сувилагч ногддог болгохоор зорьсон байна. 2020 гэхэд одоо байгаа 10 500 эмчийн ядаж тал хувийг нь хоёр сувилагчтай болгож, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нийт байгууллагын 50 хувь нь эмч, сувилагчийн харьцаа 1:2 болсон байх зорилтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө хэдийн гарчээ. 

Ингээд сувилагч мэргэжилтэй ч өөр ажил алба хашиж асан хүмүүсийг хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэх, мэргэжлээрээ буцаж ажиллах боломж олгохоор өнгөрсөн хоёр сарын хугацаанд хэд хэдэн удаа сургалт зохион байгуулахад нийт 232 хүн хамрагдсан аж. Тэдний 133 нь сувилагчаар ажиллаж эхэлсэн гэх таатай мэдээ байна. Сургалтад хамрагдсан сувилагч нараа ажлын байраар бүрэн хангахыг зорьж буйгаа ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хэлсэн. “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтуудыг цаашид хөдөө орон нутагт үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ лээ. Хэдийгээр салбарын яам нь өнөө жил сувилагчийн тоог 400-гаар нэмэгдүүлэх зорилт тавьсан ч одоогоор Сангийн яамныхан төсөв мөнгийг баталж өгөлгүй, нэгнийхээ ажилд тээг саад тавьсан сурагтай. ЭМЯ-ныхан хийх боломжит ажил энэ хүрээд зогсож буй гэх. Харин одоо энэ салбарынхныг хүний нөөцөөр хангадаг “гол цутгал” буюу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ямархуу төлөвлөгөөтэй ажиллаж байгааг сонирхъё.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлөх гол үзүүлэлтүүдийн нэг нь эмч, сувилагчийн тооны харьцаа байдаг. Сувилагч хүрэлцээгүй оронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн тухай яриад ч хэрэггүй гэдэг юм билээ. Тиймээс л дэлхий дахинд одоо хамгийн эрэлттэй байгаа, хойшид бүр ч их “моодонд” орох мэргэжлийн жагсаалтад сувилагч дээгүүр эрэмбэлэгдсэн хэрэг. Манай Засгийн газраас 2014 онд баталсан “Тэргүүлэх чиглэлийн 20 мэргэжил”-ийн жагсаалтад ч сувилагч багтсан. Багтах багтахдаа бүр тэргүүн эгнээнд нь оройлж яваа. Гэтэл яагаад энэ мэргэжлийг сонгон суралцах хүсэл сонирхол хүүхдүүдэд төрөхгүй байна вэ. “Төгсөөд шууд ажлын байртай болно, дээрээс нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт, зээл, тэтгэлэгт хамгийн түрүүнд хамрагдах боломжтой гэхчлэн сувилагчаар сурвал ийм давуу талууд бий” гэдэг хөшүүрэг энд үгүйлэгдээд байгаа хэрэг. Нөгөөтээгүүр, сувилагчийг эмчийн “зарц” гэж үздэг хуучин сэтгэхүйгээсээ салаагүй цагт, энэ мэргэжлийн үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулаагүй нөхцөлд тэдний сонголтод нөлөөлөх бараг л боломжгүй. Хэдийгээр Засгийн газрын 2018 оны 263 дугаар тогтоолоор сувилагчийн албан тушаалын ангилал зэрэглэлийг 1-2 шатлал ахиулан, цалинг 20-30 хувиар өсгөсөн ч монголчуудын оюун сэтгэхүйд 50, 60 жилийн тэртээгээс суусан ялгаварлал шууд арилахад бэрх биз.

Монголд нэг сувилагч ойролцоогоор 20 гаруй хүнд үйлчилж байхад бусад улсад энэ үзүүлэлт 5-7 байдаг гэнэ. Ийм их ачаалалтай ажилладаг хэрнээ эмчээсээ хамаагүй доогуур буюу “туслах”-ын цалин авдаг шоовдор мэргэжлээр орчин үеийн хүүхдүүд суралцахгүй байгаа нь тэдний буруу биш гэлтэй. Их эмчтэй л адилхан бакалаврын дипломтой төгсөж, ажлын талбарт нэг гараанаас зэрэг хөдөлдөг атлаа амьдрал дээр үнэлэмж нь тэнгэр, газар шиг ялгаатай болчихдог нь нууц биш. Сүүлийн жилүүдэд оюутан элсүүлэх квотыг их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлөөс өөрсдөө тогтоодог болсноор “Сувилагчаар сурснаас их эмч болбол илүү нэр хүндтэй” гэсэн олон нийтийн сэтгэхүй дээр “тоглолт” хийж, дур дурандаа их эмчийн анги нээх таатай орчин бүрдүүлсэн нь гал дээр тос нэмсэн явдал болжээ. Хэдийгээр бид ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч буй ч гэлээ дотоодынхоо эрэлт хэрэгцээ, салбарын чадамж, нөөц, хүн хүчний бодлоготой эрүүл мэндийн боловсролыг уяхын тулд салбарын яамныхны санал зөвлөмжийг авч, хамтрах шаардлага зүй ёсоор тулгарах болсон байна. Тиймээс БСШУС-ын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн саяхан нийслэлд эрүүл мэнд, анагаах ухааны хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулж буй их, дээд 12 сургуулийн ажил байдалтай танилцсан нь түүхэн гэж үнэлж болохуйц үйл явдал байсныг мэргэжилтнүүд онцоллоо.

Монголын эрүүл мэндийн салбарт нарийн мэргэжлийн чадварлаг сувилагч дутагдалтай байгаа хэдий ч анагаахын чиглэлээр суралцагчдын олонх нь эмч мэргэжлийг сонгон суралцаж буй нь дээрх шалгалтын явцад ч илэрхий байжээ. “Сувилагчийг Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжилд 2014 оноос багтаасан шүү дээ. Түүгээр суралцвал хэрэгтэй” гэж элсэгчдээ шууд “шахаанд” оруул хэмээн улайм цайм сургуулиудад үүрэгдэх нь хаашаа юм. Гэхдээ л их эмч мэргэжлээр зарим жил элсэлт авахгүй, оронд нь зөвхөн сувилагч бэлтгэх бодлого баримтлах асуудал нь яалт ч үгүй БСШУСЯ-ныханд хамаатаж таарна. Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт нэлээд доогуур гардаг манайх шиг улсад эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд хэдий хэмжээний, ямархуу мэргэжилтэй боловсон хүчин шаардлагатайг тэд л тооцож бэлтгэх, бодлогоор зангидах учиртай билээ.

Нөгөөтээгүүр, хөдөө орон нутгаас ирж суралцаж буй хүүхдүүд төгсөөд нутагтаа очиж ажиллах сонирхол тун ховор байгаа гэдэг үг анагаахын аль ч сургуулийн удирдлагын амнаас унаж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, эмчээр ч байна уу, сувилагчаар ч байна уу төгссөн дээд боловсролтонгуудыг орон нутагтаа очиж ажиллах боломж нөхцөлөөр хангах шинэ хөшүүрэг бас хэрэгтэй гэсэн үг. Эрүүл мэндийн хөтөлбөрөөр дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол олгож буй төр, төрийн бус өмчийн сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилготой ажлын хэсгийнхний шалгалтын дүнг нэгтгэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд удахгүй танилцуулах аж. Үүний дараа олон зүйл, хийх ажил ч тодорхой болох найдлага тавьж буй бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Сувилагч эмчийн туслах биш

  • Нээрээ олон жил ажилчихаад цалин багатай нэр муутай эмчиин илүү цаг ихээр бодогддог ийм ялгаатай

    • Зочин says:

      Suvilagchiin achaalal ih shvvdee tsalin mongoo hangalttai nemeh heregtei 25-35 nasnii id ajiliin nasnii suvilagch nar ypon solongosruu yvj ajillah ni ehsej bn tsalin ondor uchiraas shvvdee ternees vr hvvhex hani ijileesee hol yunii saihan bhavdee

  • Бакалавр, Магистр, Докторын зэрэгтэй сувилагчдын ажлын байрны тодорхойлолтыг хѳгжиж байгаа орны түвшинд шат шатанд хийх ажлын онцлог нѳхцѳлд нь тохируулаад гаргаад ѳгчих юм бол сувилагч хүн ард иргэдийн дунд ямар их хэрэгтэй хүн бэ гэдэг нүүр царай илхэн болно. Болсон болоогүй хууль дүрэм журамд захирагдаад жинхэнэ хийх ажлаа хийцгээж чадахгүй дипломын сувилагчийн гүйцэтгэх техник үйл ажиллагааг л хийсээр байна. Улсаа хѳгжүүлье гэвэл хэрэгцээтэй мэргэжилтэнээ зѳв газар нь ажиллуулбал сувилахуй ШУ хүссэн хүсээгүй сайхан хѳгжинѳѳ. Сувилагч биеэ даасан мэргэжил, Сувилахуй биеэ даасан шинжлэх ухаан гэдэг үг бүрэн утгаараа хэрэгжинэ .

  • Зочин says:

    Би сувилагч мэргэжилдээ их дуртай сайхан гэвч цалин бага болохоор амьдралд хүрэлцэхгүй болохоор өөр ажил хийдэг . Үйлчлүүлэгчийнхээ хажууд тариагаа хийгээд сууж байх өөрийн чаддаг зүйлээ хийх хүнд туслах асрах үнэхээр сайхан байдаг.

  • Зочин says:

    Манай улсад сувилагчийн ажлыг үл хүндэтгэж; баклавар; магистр; докторын зэргийг ч ойлгох ч үгүй хүлээн зѳвшѳѳрч чаддаггүй. Анхны баклаварыг 1993 онд дипломын сувилагч нараас шалгалт авч элсүүлэн Сувилгаа эмчилгээний арга зүйч гэж тѳгсгѳѳд одоо хѳгжил нь арай ахисан. Анагаахын хѳгжилд хувь нэмэр оруулах гээд түмэн бэрхшээлтэй тулгарч бна . Хүмүүс ч үл ойлгоно эмнэлгийхэн ч ѳѳрсдѳѳ хүртэл үл ойлгодог хэвээрээ багаа. Тариа хийх; эм ѳгхѳѳс ѳѳрѳѳр харж чаддаггүй. Зарим газар бага эмчийн орон тоон дээр дипломгүй ѳѳр хүмүүс ч хийж байгаа нь нууц биш.

  • Subilagch says:

    Subilagch nariin tsaling sain nemeh heregtei. Tegbel ene mergejliin une tsene usuj subilagch boloh huseltei hunii too ers ihesnee

  • зочин says:

    сувилагчаар ажиллах сонирхолыг бий болгоё гэвэл сувилагчдын нийгмийн асуудлыг нэгдүгээрт тавьж, цалин хөлс урамшууллыг улам их нэмэгдүүлж байж л бий болгоно. Солонгост сувилагчийн сарын цалин 3000 вон, монгол мөнгөөр бол 6 сая гаруй төгрөг болж байна, бид өнөөдөр хэдэн төгрөгний цалин авдаг билээ, ядаж цалингаа нэмж чаддаггүй юм орон байраар хөнгөлттэй нөхцлөөр хангаад өгөхөд л залуучууд хошуурнадаа.

  • Зочин says:

    Unen bn subilagch mergejil shn shu dee

  • Зочин says:

    tim shvvv emch nar ih deerengui es surthuungui haritsdag bid l emch ene minii dor ajillaj estoi gsn shig

  • suvilagch says:

    tur zasag l uurchilnu shuudee tsaling adilhan bolgohod l asuudal shiidegdene emnelgiin ihen
    h ajlig suvilagch hiideg shuu dee

  • suvilagch says:

    tur zasag l uurchilnu shuudee tsaling adilhan bolgohod l asuudal shiidegdene emnelgiin ihen
    h ajlig suvilagch hiideg shuu dee

  • Bi says:

    Suvilahui gedeg ni bie daasan shinjleh uhaan boltloo hugjuud baihad manai ulsad ymarch uurchlult alga.bi 4 jil suraad daraa ni 2 jil suraad bakalavr odooch nariin mergejliin kurs hiij bn.bas zeregt orj terguuleh avsan.bid emchees dutahgui olon jil surch bn.gevch emneleg deer bidnii bair suuri baidagtaa l bn.emnelgiin udirdlaga hurtel bidniig chi bol suvilagch emch bish hichneen deed surguuli tugssunch chi suvilagch emchiin udirdlaga door ajillah estoi gej dord uzej baihad shineer orj bga suvilagch nar emcheer surah ni zuv bizde hen nasaaraa ul hundlegdej ajillahiig huseh yum be.Mongolchuudiin setgehuig uurchluhud olon jil heregtei.uurchlugdtul suvilagchiin homsdol baisaar baih bolno.Odoo ajillaj bga suvilagch nar bol meregjildee hairtai uchraas l suvilagch hiij bga shu!!!!!

    • Сувилагчдын Нийгмийн халамж муу ажлын ачаалал дэндүү их цалин бага ѳчнѳѳн чадвартай сэтгэлтэй хүмүүс мэргэжлээрээ ажиллахгүй л бгаа шүү дээ

  • Анагаахын салбарт тулгамдаад байгаа маш чухал асуудал шүү. Америкт өндөр зэрэглэлтэй сувилагч нар эмчээс дутахгүй цалин авдаг, эрэлт хэрэгцээ ч их байдаг. Эрдэмийн цолтой /PhD/ сувилагч нарч байдаг. Энэ утгаараа манайхаас бусад оронд сувилагч бол бие даасан, хэнээс ч хараат бус мэргэжилтэн юм. Энэ талаар 20-иод жилийн өмнө дуугарч, сүүлд Сувилахуйн менежментээр хот хөдөөний сувилагч нарт хийчээл зааж байхдаа тэдэнд ойлгуулах гэж хийчээдэг байсан. Сувилагч нарыг түлхүү бэлдэх, ангилал зэрэглэл тогтоохж эмчид дөхсөн цалин, урамшуулал олгох хэрэгтэй юм.

    • зочин says:

      тийм шүү манайхан энэ хуучинсаг сэтгэлгээнээсээ гарах хэрэгтэй сувилагч нарт ар гэр эмч ѳвчтѳн гээд дээрэлхэх хүн мундахгүй байдаг

    • Эмчээс илүү бичнээ сувилагч нар гадны юмыг хуулбарлаж тавихдаа сайн сувилахуйн оношоо тавь оношийн дагуу асаргаа сувилгааг хий гэнэ тэгсэн мөртлөө ноогдож байгаа хүн маш их олон хүнтэй учир тариа аль завандаа хийхэв аль завандаа юмаа бичихэв аль завандаа асарга сувилгаагаа хиихэв гээд үнэхээр хэцүү манай суманд япон сувилаг ирж сургалт хийж байсан нэг сувилагчид нэгээс хоёр өвчтөн оногдоно гэж байгаа юм чинь энийг бодож үзмээр татвар аваад байдаг сувилахуйн холбоо албадууд энэ талаар ажилламаар юм ажиллах урам зориг ердөө алга байна даа гучин жил ажиллана над шиг тавь хүрсэн хүнийг хаана ажилд авах вэ дээ гэж бодож л ажиллаж байна хөдөлмөрийн хуулиар өгөх ёстой нэмэгдэлүүдийг огт өгөхгүй төсөв хүрэхгүй байна төсөвтөө захирагдаж ажиллана гэнэ

  • Зочин says:

    Sybilagch haritslaga baga emchteigee duitseh n aria l bish baih gej bodoj bna emenelegt ih hevtdeg bolohoor mednee

    • Зочин says:

      УУЧЛААРАЙ та буруу бодож бнаа сувилагч бас хариуцлагатай шүүдээ тарианы чинь нэр ус хугацаа тун хэмжээгээр нь яг таны биед нэвтрүүлэх техникийг тэд л хийдэг буруу хийвэл хариуцлага хүлээнэ ер нь эмнэлгийн ямарч ажил ярвигтай бөгөөд төвөгтэй

      • Яг үнэн бага эмч бүр жаргалтай хөдөө бол боломгүй өөрийн чадлаас хэтэрсэн бол их эмчдээ үзүүлчинэ бүх эм тариаг сувилагч хийнэ

  • Zochin says:

    Urkhiin EMT -d l gehed 1 emchid ydahdaa 2 subilagch baimaar ajliin achaalal ni klinikiin subilagchaas ch ilvv shv. Baktsina hiine.tarilga hiine.gereer asargaa hiine.nyarai.ahmadaa ergene.jiremsnee duudana.bvrtgel sudalgaaga hiine.turul bvriin tailan gargaj ugnu .kompanit ajluud geed tedend oroltsohgui ajil vgvi murtluu tsalin ni baga sonin togtoltsoo shv.

  • Зочин says:

    Эмчийн ажил хийж байгаа шүүдээ бид нар харин бид нарыг байнга дорд үздэг нь харамсалтай юм шүү

  • Зочин says:

    Gants neg emch nar muusain suvilagch nar gej yarij bhiig sonsson. Getel uuruu yamarch ur chadvar medleg setgel bhgui uilchluulegch ni amisgaliin dutagdald orood zurh zogsoh geed bhd ni our emch duudna geed haychaad garaad yavchihsan. Daraa ni ter emchiig haraad mash ikh uruvddug bolj bilee

  • Зочин says:

    Iimd sublagchaar xench ajilaxig xvsexgvi gol ni uram zorig xvch ogoxd l yamarch xvn saixan goe bdag emch nar sublagch naraa xvndlex xeregtei vilchlvvlegch narin xajuud zagnaxig yaana geech aimaar

  • Зочин says:

    Bi bas ex barigch xvn bi 3n oxintoi bi bitgii eej shigee sublagch bolooroi gj xeldeg bolgoxgvi ene bol xezvv boon daramt sters tegeed nas xort xabdar tusaj ogox ni doxidog yagaad geech boon daramt baidag uchiraas bi mergejildee xairtai uchir engeed odoo xvrtel teseed ajilj bna asragch nar xvrtel muusain sublagch nar gedeg shvv dee bi 3oxin iim baidald bailgaxgvi gj bodoj bgaa

  • 103 says:

    Эмчийн хийж бгаа ажилбар .хагалгаагсувилагч хийж чадахгүй биё даагаад хүн эмчилж чадахгүй …

  • 103 says:

    Хүлээх хариуцлага үүрч бгаа ачаа нь өөр шүү дээ нэг нь 8 жил нөгөө нь 4 жил суралцаж бгаа гээд….

  • Zochin says:

    Suwilagch geheeree yadiin yas yariwal emnelegt irj uzuulj haruulj uilchluulj bga humuusiig hen udur shunugui emchilj harj hanadaad bdin suwilagch l tegdeg bzde er ni emch ch bai suwilagch bai asragch bai yalgaagui ta chi tani ur huuhed eej aaw ah duu buhiil hunii tuluu l ajilj bga shde emch suwilagchin yalgaa ih bdag gehdee hun amisgal huraaj bhad yugaa ch hj chadahgui angaagaal haraad zogsoj bhiig nudeerei l harj bailaa chaddag hiideg hundeldeg negen bhad yuchgui bj dalganadag ni iluu olon bdag nomiin surwal hen ch hj chadna gehdee chinii tuluu ajilaj bga huniig hundleed unguruhud chamaas yu unahawde

  • зул says:

    би ч гэсэн сувилагчаар ажилдаг. 1 сувилагчид ойролцоогоор 25 эмчлүүлэгч ноогдож байна . асаргаа сувилгаа хийж бичиг баримт хөтлөж шөнөжингөө нойргүй хонож ажлын байранд дахь дарамтанд байнга өртөж энэ мэргэжлийг сонгосондоо харамсах үе даанч их байдаг . эмч болон өөр хэн нэгэн албан тушаалтнаас хэлэх хэлэхгүй үг байнга сонсон барин ийм ажил хийдэг сувилагч нар бид нар хэн юм бэ .өнөгийн нийгэм ийм байхад энэ миний мэргэжилээр сураач гэж ямар сувилагч хүнд зөвлөж чадахын бэ . одоо сувилагчаар сурч байгаа хүүхдүүдийг яах гэж сувилагч болж байгаан бэ гэж маш их өрөвддөг. бид чинь хүн шүү дээ. хөдөлмөрөө үнэлүүлэхгүй юмаа гэхэд бага ч гэсэн нийгэмд арай өөр өнцөгөөс хараасай гэж хүсэж байна .

  • Зочин says:

    suvilagch nar emnelgin ajlin 70 huvig hideg herne ymarch ner hvndgvi mash ih achalaltai stres ihtei ajilladag. emch nar bol bvgd darga shvv de. emch narin setgel zvig orchloh heregteu yum shig snagddag. shine togssn emch nar 2-3 jil ajillad l yrvaigad suchihna shv de.suvilagchin too nemegdsener emnelgin ner hvnd saijirna ted mash ih achalaltai ajildag herne vilchlvvlegchdes gomdl gardagvi tewchertei hvletstei mundag shvv de. tsaling nemj ner hvndig ni osgoh heregtei snagddag.

  • Сувилагч гэхээр дээрэнгүй харьцдаг эмч нар болих хэрэгтэй.ажиллах урам зориг мохоодог

    • Сувилагч нар бусад дунд мэргэжилтэн нараасаа зэрэглэл доогуур цалинждаг мөн хөдөөгийн сувилагч нар эх төрвөл төрүүлэлцэнэ хүүхэд хэвтхээр бүх тариа үилчилгээг хийнэ яаралтай гэмтэл мэсийн сувилагч тусдаа байхгүй тул бүгдтэй нь нөгөө муу ээлжийн сувилагч ажиллана тэгсэн мөртлөө саяны шинэчилсэн зэрэглэлээр хөдөө сумын сувилагч ерөнхий сувилагч гээд хамгийн доод талын зэрэглэлээр цалинжиж байна арай бишээ энийгээ засаг төр нь харж үзмээр юм ёстой борви бохис хийхгүй хөдлөнө гэдэг болж байгаа юм тэгсэн мөртлөө хамгийн бага цалин авна

    • Сувилагч нар бусад дунд мэргэжилтэн нараасаа зэрэглэл доогуур цалинждаг мөн хөдөөгийн сувилагч нар эх төрвөл төрүүлэлцэнэ хүүхэд хэвтхээр бүх тариа үилчилгээг хийнэ яаралтай гэмтэл мэсийн сувилагч тусдаа байхгүй тул бүгдтэй нь нөгөө муу ээлжийн сувилагч ажиллана тэгсэн мөртлөө саяны шинэчилсэн зэрэглэлээр хөдөө сумын сувилагч ерөнхий сувилагч гээд хамгийн доод талын зэрэглэлээр цалинжиж байна арай бишээ энийгээ засаг төр нь харж үзмээр юм ёстой борви бохис хийхгүй хөдлөнө гэдэг болж байгаа юм тэгсэн мөртлөө хамгийн бага цалин авна

  • Зочин says:

    Эмнэлгийн удирдлагаасаа л үл тоож, дээрэлхүү харилцдаг. Үүрэг даалгавар өгөх болохоороо бүгдийг нь үүрүүлнэ. Хийхгүй оролцохгүй юм байхгүй мөртлөө хамгийн үнэлэмж багатай. Гэхдээ энэ ажлыг хийж байгаа хүмүүс үнэхээр чин сэтгэлээсээ л хийдэг. Хэнээс ч илүү тэвчээр, сэтгэлээр хүнд тусалдаг боловч ЭМЯ-саа л тэнэг хүмүүстэй харьцаж байгаа мэт ….. зэвүүн. Хэзээ ч битгий сувилагч бол…

  • Suvilagch says:

    Suvilagch geheer neg uur haritsana emch geheer bas neg uur ineej haritsana tee humuus ikh muuhai shdee nadad lav humuusiin ene neg haritsaa ene ajliig hiihees durgui hurgedeg

  • Монголд энгийн иргэн ч бай зарим нэг эмч нар ч бай үнэндээ сувилагчийг бол үл тоосон нэг муу сувилагч гэсэн байр суурьтай хандаад бөйхад хэн хүүхдээ сувилагчаар сургах вэ би л гэхэд сувилагч болсондоо харамсаж байна ямар нэг байгуулгийн дарга удирдах албан тушаалтнууд хүртэл эмч сувилагч хоёртой харицахдаа шаал өөр харицаад байна гдээ яаж сайн хичээж ажилаад өсөж дэвжихгүй авж байгаа цалин бөйхгүй байхад яахий хэн ажилхий үнэндээ сувилагч бол ажилж байгаа эмнэлгийнхээ боол хийж байна шдээ үйлчлүүлэгчийн шээс баас зөөж эм тарийг нь хийж төлбөр тооцоог бодож эмчийн үүрэг даалгавар нэртэй гарын үзүүрт зарагдаж байна дээрээс нь улс хүртэл доорд үзэж цалингийн хөдөлмөрийн үнлэхдээ яалгаатай хандаж эмчийн цалингийн талаар нь цалинжуулж байна сувмлагчийн ажил тэр эмнэлнийн нийт ажилийн 70 % нь шүү

  • Зочин says:

    би сувилагч хүн өөрийнхөө ажилын байрны тодорхойлогдсоны дагуу л ажилаа хийхийг завддаг яг адилхан сургууль өөр өөрсдийнхөөрөө төгсчөөд хэн нь хэндээ заах ёстой юм бэ би үзэл бодлоо чөлөөтэй хэлдэг хийх ёсгүй ажилаа би хийдгүй ийм байх нь хэцүү л байдаг ер нь бол яг л эмчийн зарц гэсэн сэтгэхүйгээр 100-100%н тэгж бодож харицдаг

  • zayaa says:

    suwilagch geheer enchiin zarts shig l bdag hvmvvs ch tegej hardag ajliin ihiig borwl bohirohgvi l shogshdog tsalin busad salbariin dund mergejilteniig bodwol haritsangui baga bdag nasaara ajillad ch nemegdel uramshuukal muu bdag