Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдана

Өнөөдөр гадаа -18 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

1 дүгээр сарын 3-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 3 дахь өдөр бөгөөд он дуусахад 362 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө бага зэргийн цас орох гэнэ.
  3. Билгийн тооллын 28,Эрхтэний тэнгэрт одтой цагаан могой өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, оройн 17 цаг 15 минутад жаргана. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн, хонь, луу жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохилтой. Үсээ шинээр үргээлгэх буюу засуулахад муу. 
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2643.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.97, юань 384.34, вон 2.37 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
  2. 10.30 цагт НЗТГ-т Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан болно.
  3. 11.00 цагт ЦССҮТ-д “Үндэсний цусаа бэлэглэх өдөр” болно. 
  4. 11.00 цагт Монгол Уламжлалын Академийн байранд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд Баруун хошууны малчин С.Төмөрийн “Цагийн өнгө” богино өгүүллэгийн номын нээлт болно. 
  5. 11.00 цагт Стандартчилал, хэмжил зүйн газарт “Ати консалтинг” компанид авто тээврийн салбарын тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын итгэмжлэх олгоно. 
  6. 11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Сонгогч ард иргэдийн нэгдэл” ТББ-аас Ерөнхийлөгчийг огцруулах, УИХ-ыг тараах шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
  7. 14.00 цагт “Бэст Арт Галерей”-д “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэнгийн нээлт болно.

    Энэ өдөр дэлхийн түүхэнд

    1. 1977 оны энэ өдөр Apple компьютерийг анх угсарч байжээ. 
    2. 1956 оны энэ өдөр Эйфэлийн цамхагт түймэр дэгдэж байжээ. 
    3. 1959 оны энэ өдөр Аласка АНУ-ын 49 дэх муж хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байна. 
    4. 1995 оны энэ өдөр Солонгосын дуучин, бүжигчин Kim Seol Hyum мэндэлжээ. 
    0
    Зөв, гоёЗөв, гоё
    0
    Савж уналааСавж уналаа
    0
    Хөөрхөн юмХөөрхөн юм
    0
    ГайхмаарГайхмаар
    0
    БурууБуруу
    0
    ХарамсалтайХарамсалтай
    0
    ТэнэглэлТэнэглэл
    Баярлалаа!

    0 Сэтгэгдэл

    Leave a Reply

    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.