Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл нэмэгджээ

Сүүлийн гурван жилд архи, согтууруулах ундааны үйлдвэрийн тоо 50 хувиар буурсан ч үйлдвэрлэлийн хэмжээ жил ирэх бүр нэмэгдсээр байна хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Улсын хэмжээнд архи, согтууруулах ундааны 39 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас 17 нь орон нутагт байрладаг байна.

Өнгөрсөн онд 10.3 мянган тонн согтууруулах ундаа хилээр орж ирсэн бөгөөд 116 мянган тонн согтууруулах ундаа үйлдвэрлэгдэж зах зээлд нийлүүлэгджээ.

Архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ үүнийг худалдаалж, үйлчилж буй газруудын тоонд хяналт тавих эрхзүйн акт одоогоор байхгүй байна. Иймд стандартын шаардлага хангахгүй худалдаа, үйлчилгээний газруудад тусгай зөвшөөрөл хэт хавтгайран олгогдож байна гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл нэмэгджээ

  • Бат says:

    Ямар сайхан сэтгэл сэргээж урам зориг бадраасан өлзий дэмбэрэлтэй мэдээ бэ учир нь би ямар ч хольцгүй цэвэр цусны монголоор дүүрэн байгаа архинд гүнзгий орсон чингисийн удам байна өөр тамхи хар тамхи хулгай өссөн мэдээ байвал шуурхай мэдээлээрэй тэсэн ядан хүлээп

  • Хараал идсэн хар архи!!! Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэлийг бууруулах чиглэлд тодорхой бодлого гаргаж хэрэгжүүлмээр байна. Мөн, томоохон супермаркет болон нэрийн дэлгүүрүүдээр борлуулдаг болгож зарах цэгүүдийг цөөрүүлэх, хяналтаа чангатгах хэрэгтэй байна. Улс орны иргэдийг мөхөөж буй энэ хорны импортод жилдээ квот тогтоож өгдөг баймаар юм!!!