Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Их монгол улсын соёл

Нийтлэл 56

Энэ удаагийн нийтлэлээр Их монгол улсын төрийн хэл нь ямар хэл байв, төрийн бичиг нь ямар бичиг байв гэдэг талаар өгүүлэх болно.

Эх сурвалжууд: Монголын нууц товчоо, Ертөнцийг эзлэгч, Судрын чуулган эх сурвалжуудыг гол ул болгоно. Энэ удаа Ала ад-дин Ата Малик ибн Мухаммед Джувейни (1226-1283) түүхэн бүтээл “Та’рих-и джахангушай” буюу “Ертөнцийг эзлэгч” талаар хэдэн мөр уншигч тань хүргэе.

Жүвейнигийн эцэг Баха ад-Дин Мухаммед ибн Мухаммед монгол жанжин Гол-Болдод таалагдаж, тэрээр түүнийг Хорсаны санг захируулав. Жүвейнигийн эцэг Баха Хархоринд хэд хэдэн удаа иржээ. Жүвейни залуугаасаа төрийн албанд оржээ. Тэрээр Аргун ага-тай Монголд 1249—1251 и 1251—1253 онуудад хоёронтой иржээ. Нийтлэл 48-д Орд балгын тухай өгүүлсэн бөгөөд Хадан бичгийг Киданаас хүн авчирч уншуулсан хаан нь Мөнх болж байна. Уг өгүүлбэрийг Жүвейни нэгдүгээр биенээс бичжээ.

Жүвейни 27 насандаа буюу 1252 онд Монголд байхдаа уг түүхэн бүтээлийг бичин 1260 онд дуусгажээ. Жүвейний болон түүний эцэг Баха Монголд ирж, Хархорин хотыг, Орд балгыг нүдээрээ үзсэн хүмүүс. Жүвейни Багдад хотын захирагчийн албыг хожим хашив.

Их монгол улс бичиг

“Татар (нийт монголчуудыг Жүвейни хэлж байна) хүмүүс өөрийн бичиг үсэггүй байсан тул тэр (Чингис хаан) монгол хүүхдэд Уйгур бичиг сургах зарлиг буулгажээ; бүх ёсос (ёсууд), зарлигуудыг [цаасан дээр] бичин хуульдаг байв” Ертөнцийг эзлэгч-Жүвейни. Эзэлсэн газар усандаа Уйгур бичгээр бичдэг болгонд тэд албан тушаал өгдөг байжээ.

Тайлбар: Хамаг монголчууд өөрийн бичиг үсэггүй байжээ. Яагаад? Түүхээс нь хөөхөд тэд Монгу шивэй байхдаа Түрэг төрийн хур байсан. Тэд хүн (Хүннү) бичиг сурах боломжтой байсан ч тэдний эдийн засаг нь дэвшингүй мал ахуйн хэвшил биш, хамтрал хэвшилтэй байсан тул тэдэнд бичиг үсэг онц шаардлаггүй байсан болов уу. Тан төрийн хур байхдаа тэд ханз бичиг мэддэг хүмүүстэй байсан байж болох. Ханз бичиг мал ахуйтаны хэлний мөн чанар болох хос сувагтай таарахгүй. Тэд Киданы хур байхдаа их бичиг, бага бичиг сурах боломжтой байсан.

Киданы бичиг нь ханзнаас гаралтай учир сурахад хэзүү байсан байх. Ийм учир тэд уйгурчуудын Уйгур бичиг авжээ.

Энэ өдгөө уйгур бичгийг худаг монгол бичиг гээн дуудах хүмүүс цөөнгүй гарсан. Түүхэн эх сурвалжаар Хамаг монголчууд өөрийн бичиггүй байжээ. Халх хүний хувьд Хүннү-гийн хойчис дээдэс Уйгурчууд маань гийгүүлэгч дээр суурилсан хүн бичгээ гийгүүлэгч эгшиг дээр суурилсан дэвшилтэд бичгээр сольсонд мань бахархаж байна.

Их монгол улсын төрийн хэл нь уйгур хэл байв

“Тэд уйгур хэл, уйгур бичгийг эрдэм мэдэхийн оргил гээн өргөмжлөв” “Ертөнцийг эзлэгч” Жүвэйний. Энэ өгүүлбэр маш чухал учир перс хэлнээс англи хэл рүү хөрвүүлсэн орчуулагыг та бүхэнд үзүүлье:

Хожим Перс хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэгийг шалгах ёстой.

Уйгур хэл гэдэг нь Бэш балагын уйгур, Хэрэйд, Найманы дээдэс Орд Балагын уйгур хэлийг хэлж байна. Уйгур хэл гэдэг нь нийт мал ахуйтаны төв аялга болно. Уйгур аялга гэдэг нь Хүннүгийн хүн аялга болно. Орд Балагын аялга гэдэг нь Шинэ могой усны хадан бичиг, Тэсийн хадан бичгийн хэлийг хэлж байна. Шинэ могой усны бичиг, Тэсийн бичиг нь түрэг Билгэ хаан болон Гол тэгины бичигтэй нэг бичгээр нэг хэлээр бичигджээ. Ялгаа нь Уйгур аялга Түрэг аялгаас зөөлөн байжээ. Хамаг монголын аялга захын олон аялагын нэг нь байжээ. Хамаг монголчууд Чингис хаанаас өмнө өөрийн төр байгуулж үзээгүй, бусдын албад байсан тул тэдний үгсийн сан төрийг удирдах хэмжээнд эс байсан нь ойлгомжтой. Уйгур аялга их монгол төрийн хэл байсан учир Монголын нууц товчоо Уйгур аялгаар бичигджээ. Үүнийг баталая. Монголын нууц товчооны гол үгсийг зөвхөн Диван Лугатаар тайлна.

МНТ 81-р хэсгийн анх өгүүлбэрт: “Тэмүжини Таркутай Кирилтүг апжу отжу, улус иркэн түрийн засаглажу, йалтур никен коноулун коноулун питүүлүн йапукуйтур зуны тэриүн сарайын харпан жирваан хулаан тэркэл өтөр, тайжиут Онанну ерки тээрээ куримлатужу наран

шинкээсү таркапа”. Уг өгүүлбэрийг Ш.Чоймаагуай ингэж хөрвүүлжээ: Тэмүжинийг Таргудай Хирилтүг авч одож, улс иргэндээн засаглаж айлд нэг хонуулан хонуулан бидүүлэн явахуйд зуны тэргүүн сарын арван зургааны өдөр Тайчууд Ононы эрэг дээр хуримлалдаж  наран шингэвээс тархав.

Тайлбар: айлд хонуулан гэдэг нь синтаксийн алдаа. Айл гэдэг нь тухайн эзний гэр, хашаа хороо болон мал ахуй. Айл гэдэг нь өмч гэсэн ухагдахуун болох тухай Нийтлэл 27-оор өгүүлсэн болно. Айлд очиж болно, айлд хонож болохгүй, гэрт нь хононо. Уг өгүүлбэрт йалтүр буюу йал + түр гээн бичигдсэн тул нэр үг биш үйл үг болно.

Диван Лугатаар 

өвтгөх. Уг үгийг монголчууд энэ өдгөө бусдыг дэглэх гэсэн утгаар хэрэглэдэг. Яйл гэдэг нь биенд нь өвдөлт өгөх гэсэн эх утга юм байна. Яйлтур гэдэг нь яйл+т өнгөрсөн цаг+ ур буюу ор нь үргэлжлэх хугацааг заана. Яйлтур гэхээр яйлж байж гэсэн утга.

Хон гэдэг нь юу гэсэн утгатай үйл үг вэ? Диван Лугатаар 

хэрэг хүлээх. Тэгэхээр хонуулан гэдэг нь хэрэг хүлээлгэн гэсэн утга болж байна.

Питүүлүн гэдэг нь юу гэсэн үг вэ? Уг үгийг өдгөө монголчууд эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа өргөн хэргэлж буй мэдүүлэг гэсэн утга болно. Питүүлэн-Митүүлэн гэдэг нь кирил бичгээр мэдүүлэн гэсэн утга. П М зармин. Болор-молор гэх мэт. Тэгэхээр яйлтур (биенд нь өвдөлт өгч байж), нэхэн хонуулан ( нэхэн хэрэг хүлээлгэн), хонуулан (хэргийн хүлээлгэн) мэдүүлэн явахад зуны тэргүүн сарын арван зургааны өдөр Тайчууд Ононы эрэг дээр хуримлалдаж ( 

– “хааны ордонд эрэмбээрээ байраа эзлэхтэй ижил” тэгэхээр хурим гэдэг нь албаны хүмүүс албан ажил гүйцэтгэхийн тулд хуран цугларахыг хэлж байна) наран шингээсү (шингэж) тарав (таргав тарав жийргэвч г-тэй, г- гүй нэг утга агуулсан нэг үг). Уг өгүүлбэрт Тэмүжини Таркутай Кирилтүг апжу отжу, улус иркэн түрийн засаглажу гэсэн эхний хэсгийг тайлбарлая. Тэмүжини Таркутай Гэрэлтүг авж оджу (очжу-очиж Д Ж зармин) энэ хэсэгт тайлбар хэрэггүй. Харин “улус иргэн төрийн засаглажу” гэдгийг тайлбарлах шаардлагатай. Улус гэдэг үгийг нийтлэл 28-аар тайлбарлав. Улус гэдэг нь “ногдол” гэсэн утга. Тэгэхээр улс (ногдол) иргэн, улс (ногдол) төрийн (удам залгах эрхийн) засаглажээ (хураажээ, татан авжээ). Яагаад Таркутай Гэрэлтүг ийм үйлийг хийв? Алуулсан Бэхтир нь Тайчуудын нүдээр Есүхэй баатарын удам залгах ууган хүү байжээ. Түүнийг Есүхэйгийн замын олз эмээс гарсан Тэмүүжин

алсан тул ийм шийдвэр Тайчууд гаргажээ. Одоо мануусд уг өгүүлбэрийн утга бүрэн гарав. Тайчууд Ононы эрэг дээр албан цуглаан хийж, Тэмүүжинг тамлан хийсэн хэргийг нь хүлээлгүүлэн Бэхтирийг яаж алсан тухай мэдээлэлийг нэхэн авч чаджээ. Айлд нэг хонуулсан тухай огт биш, бүх үйл нар шингэхэд дуусжээ. Ийм нягт агуулгатай, төрийн хэллэг орсон ганц өгүүлбэрийг өнөөг хүртэл хэн ч тайлж чадсангүй. Монголын нууц товчооны захын ганц өгүүлбэрийг тайлбарлахад утгын ийм их зөрүү гарч байна. Монголын нууц товчоог ингэж өгүүлбэр өгүүлбэрээр нь, үг үгээр нь тайлах боломжийг Түрэг, Уйгур төрийн хадан бичгийг тайлсанаар бий болгов. Уг өгүүлбэрийг огт билрээгүй Ш.Чоймаагуайн буруу гэж байхгүй. Тэр эр уг бүтээлийг монгол гэдгийг батлах ажлаа өөрийн мэдлэгийн хүрээнд хийсээр ирэв. Мануусын үүрэг засан залруулах. Өнөөдөр Сэргэлэн Интернашионал Экспедишионы хамт олны үндсэн хэлний тухай мэдлэг хэлний тэргүүлэх мэргэжилтэн, ардын багш Ш.Чоймаагуайн хооронд зөрүү ийм их байна. Уг зөрүү маргааш үгүй болох ёстой. Нөгөөдөр хэлний мэргэжлийхний хэлний түвшин өнөөгийн Сэргэлэн Интернашионал Экспедишионыхаас хол давах ёстой. Үүний тулд бүх хэлнийхэнд Түрэг, Уйгур төрийн хадан бичгүүдийг заах нь зөв. Уг бичгийг сурахад өөр хэл сурах шаардлаггүй бөгөөд хадан бичгийн систем, уйгур хэлний мөн чанар, зүй тогтолыг мэдэхэд хоёр сар хангалттай.Сэргэлэн Интернашионал Экспедишион ийм сургалт хийх болно.

Алтай бүлгийн хэл

Энэ өдгөө харийнхан манай хэлийг Алтайн бүлгийн хэлэнд хамааруулав. Уул, таг ярьдаггүй. Гимилайн хэлний бүлэг, Альпийн хэлний бүлэг, Уралын хэлний бүлэг, Араратын хэлний бүлэг гэж байхгүй. Энэ бол зохиомол нэр. Тэгээд ч Алтай нь мал ахуйд тарчиг нутаг. Хэзээ ч Алтайд ил (их улс) төрөө байгуулж байсан түүх байхгүй. Үеэс үед Өтүгэнд ил, төрийн нийслэл байжээ. Харин манай хэл Уйгур хэл үү Хүн хэл үү энэ тухай хожим өгүүлэх болно. Ямар ч байсан монгол хэл биш. Их зохиолч Д.Нацагдорж:

“Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн. Үхтлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн өө” гээн шүлгэлжээ. Их зохиолч маань монгол хэл гээгүй зориуд үндсэн хэл гэжээ. Их зохиолч мэдлэг мэдрэмж өндөртэй нэгэн байжээ.

Судрын чуулганд бүх мал ахуйтангуудыг дундын хэлтэй байсан тухай ингэж өгүлэрүн: “Тэдний гадаад төрх, аялга, үгсийн сан нь нэг нэгэнтэйгээ ойрхон ч гэсэн өөрсөдийн зан төлөв, тухайн орон нутгийн

байгалийн онцлогоос хамааран түрэг овог болгон бусдаасаа гадна төрх, аялгандаа бага зэргийн үндсэн зөрүүтэй байдаг нь ажиглагддаг”.

Их монгол улс Уйгур хэлийг эрдэм мэдлэгийн дээд гээн тооцдог нь төв аялгаа дээдэлсэнийх болно. Өөр зам байхгүй.

Хамаг монголыг Хэрэйд, Найман нар яагаад муу гарал үүсэлтэй гэдэг байв?

Хамаг монголчууд Чингис хааны билгэ ухаанаар, мал ахуйтан овогтон, овгуудын хүслээр Их монгол улсыг байгуулав.

“Энэ өдгөө энд дурьдагдсан бусад түргүүд, түрэг- монголуудыг нэг их хүндэлдэггүй [Чингисийн овгийг]. Үүний шалтгаан нь Чингис хааны овог [гишүүд нь] бодит хэрэгтээ монголын ахлагч нар бөгөөд тэд дээд [тэнгэрийн] хүчээр бусдыг хураажээ. Тэр овогууд [Хэрэйд, Найман, Мэргэд] бусад түрэг овогуудаас илүү нэр хүндтэй, мөн нэр хүндтэй удирдагч нартай байжээ”. Судрын чуулган.

Перс түүхэндээ анх VII зуунд Баруун түргийн Еху-д хураагджээ. Түүнээс хойш Персүүд бүх мал ахуйтаныг Түрэг гэдэг болсон. Персээс гаралтай хожмийн битигч нар [Махмуд ал Кашгари, Рашид гэх мэт, Монголд ирсэн Жүвейнийгээс бусад нь] бүх мал ахуйтаныг түрэг гэдэг байжээ. Дунд орны эх сурвалжид бүх мал ахуйтаныг ху гэдэгтэй ижил нийтлэг нэр болно. Мануус дотроо хүн үндэстэнг тэд түрэг гээн дуудаж байна гэж буулгаж болно. Хэрэйд, Найман овогтон Чингисийн овгийг дорд үздэг байжээ гээн Жүвэйний өгүүлж байна. Яагаад?

Яагаад гэвэл Хэрэйд, Найман нь Уйгурын хойчис. Уйгур нь Хүннүгийн хойчис. Хэрэйд, Найманы дээдэс Модун шаньюгийн хойчис болно. Хэрэйд, Найманы дээдэс үеэс үед Хүннүгийн зүрхэн нутаг Орхон, Туул, Сэлэнгэ, Хануй, Хүнүй сав талд нутаглаж, төр улсаа байгуулж иржээ.

Чингис хаан Хэрэйд, Найманы нүдээр яаж харагдаж байв?

Чингис хааны гарал үүсэл.

Эцэг Есүхэй нь Киад овгийн бэг буюу ясту хүн. Есүхэй багатур Киад овгийн ахлагч. Чингис хаанд их хаан дээдэс эс байжээ. Эх Өгүлэн нь

эцэг Есүхэй баатарын гуйж авсан гэргий биш, замаас олсон олз. Ийм хүнийг эх нь дорд гээн голдог байв..

“Хүмүүс Да Луо Бянь-аар ор залгамжлуулах гэв. Эх нь дорд хүмүүн байсан гээд бүгдээр голов” Умард төрийн түүх Түрэг Тэлэ (нийтлэл 40).

Хаан болох байсан Да Луо Бянь эхийн дорд гарлаас болж хаан болж чадсангүй. ШабоЛю хаан болов. Энэ хоёрын зөрчлөөс болж нэгдмэл Түрэг ил Зүүн Баруун түрэг болон хуваагдав.

Чингис хааны дээд овог Монгу шивэй нь Түрэг төрийн албад, Тан төрийн албад, Кидан төрийн албад байж байгаад Кабул хааны үед хэсэг Монголи овогтон болов. Чингис хаанаас өмнө тэд өөрийн их улс, төрөө байгуулж байсангүй, тэдэнд их хаан байсангүй. Тэд бусдын хур байжээ.

“Хүчиндээ эрдэж Ру ру-гийн вангаас ураг гуйв. А На Гүй ихэд хилэгнэж элч явуулан “Чи миний төмөрийн боол, юу гэж зүрхлэв” гэж гутаан хараав. Түмэн бас уурлан элчийг алж тэдэнтэй холбоогоо тасалж, Вэй-гээс ураг гуйв” Умард төрийн түүх Түрэг Тэлэ (нийтлэл 39). Жужааны А на Гүй хаан ураг гуйсан өөрийн хур Түрэг овогтоныг төмөрийн боол гэжээ. А на Гүй хааны хэллэгээр бол Чингисийн дээд овог эхэлж Түрэг төрийн боол, дараа нь Тан төрийн боол, дараа нь Кидан төрийн боол байж байсан болох нь.

Ийм учир төвийн Хэрэйд, Найман, Мэргэд нар хамаг монгол овогтонг нэг их хүндэлдэггүй байжээ.

Чингис хаан манай хаан мөн үү? Хариулт мөнөөс мөн. Хамаг монголчууд манай дээдэс мөн үү? Хариулт мөнөөс мөн. Цөөхөн хүн амтай Хамаг монголчуудын цус бусад цөөнх овгуудын цустай адил бидэнд шингэсэн учир. Хамаг монголчууд манай түүхэн дээдэс мөн үү? Хариулт огт биш. Бөртө чиноос Чингис хүртэл тэдний овог ил-их улс эс байгуулжээ. Хамаг монголчууд Их хаантай эс байжээ. Бөртө чиноос Тэмүүжин хүртэлх Хамаг монголын түүх нь Тэмүүжин хувь хүний овгийн түүх болно. Манай түүхэн дээдэс Уйгур бөгөөд тэдний хойчис Хэрэйд, Найман, Мэргэд болно.

Уг эргэлзээг жоохон ч гэсэн тодруулах зорилгоор мунхаг мань өөрөөсөө зүйрэлье. Хурган овогт Сэргэлэн мань Хурган гэгч өвгийнхөө

зургаадах үе. Хурганаас Сэргэлэн хүртэлх түүх хувь хүн миний түүх буюу бусад Хурганыхны түүх. Миний түүх 3 сая гаруй монголчуудын түүх болж эс чадна. Учир нь Хурганаас Сэргэлэн хүртэлх хугацаанд миний өвөг дээдэс их улс эс байгуулав, их хаантай эс байв. Иймд уг түүх зөвхөн хувь хүн манай овгийн түүх болно.

Манай түүхэн дээдэс Хэрэйд болох тухай Монголын нууц товчоонд хоёргүй сэтгэлээр бичжээ

МНТ-189: Найманы Таян хааны эх Күрбэсү өгүлэрүн: “Ван хаан эртэни отоку их хан бүлэ’э”. Диван Лугатаар “от-гал” гэсэн утга болно. От-Оч (Т,Ч зармин) нэг үг болно. Монголчууд гал сахих хүүгээ отгон хүү гэх бөгөөд хамгийн багыгаа отголсон гэнэ. Күрбэсү эх Ван хааныг “эртний отог” гэсэн нь эртэний их хаадаас сүүл нь гэсэн утга болно. Энэ нь Найманы Таян хаан эртэний отог хаан эс байжээ гэдгийг нотолж байна. МНТ хажуугийн орчуулга хийсэн хүмүүс хан хэл сайтай уйгур хэл маруухан байсан тул “хөгшин” “настай” гэж синтаксийн алдаа гаргав.

Дээрхи өгүүлбэрийг дэлхий хавтгай гээн үзэж буй, монголын түүх Чингисийн монголоосоо гээн мал ахуйтаны нийгэм журмыг эс билирч буй манай түүхчид яахан ухаарах билээ. Манай түүхэн дээдэс Хэрэйд болно. Тэмүүжин Хэрэйдийн нутаг усанд ирж их хаан болжээ. Өөр нутаг усанд их хаан гэж байсангүй.

ЗХУ-ын түүхчдийн төөрөгдөл

ЗХУ-ын түүхчдийн нөлөөгөөр сүүлийн 70 жил БНМАУ-ын дээдэсийг Хүннү нар биш Чингисийн монгол гээн мануусыг ухуулав. Орос ардын бичигдсэн түүх Дунд орны түүхээс дахин, дахинаар охор. Тиймээс “хөгжил муу монголчуудын” түүх коммунизм байгуулагч Оросын түүхээс охор байх ёстой гэж ЗХУ-ын түүхчид үзсэн болов уу. ЗХУ-д түүх, археологийн их дээд сургууль төгссөн нөхөд зөвлөлтийн школоор (сургаалиар) Монголдоо ирээд ажиллах болов. Докторын зэргийг уг сургаалиар хамгаалж эхлэв. Манай түүх гажив. 1990 оны Ардчилсан хувьсгалаас эхлэн мануус зөвхөн Чингисийн монгол гээн омгорхох болов. Хүннү гэдэг нэр арчигдав. ЗХУ-ын түүхчдийн нөлөөнд орж амжаагүй Их зохиолч Дашдоржийн Нацагдорж түүхийн шүлгэндээ, ерөнхий сайд Анандын Амар Монголын товч түүх номондоо түүхээ Хүннү Сюннүгээс эхлүүлэн бичсэн байна. Тэгэхээр Чингисийн

монголоос өнөөгийн монгол үүсэлтэй гэдэг төөрөгдөл зөвхөн сүүлийн 70 жилд хамаатай. Энэ төөрөгдөл нь Үндэсний Аюулгүй байдлын тухай хууль, уг хуулийн хавсралт Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалд орсоноор Үндэсний Аюулгүй байдалыг хангах тухай биш Үндэсний Аюултай байдалыг хангах тухай хуультай болов.

Манай түүх, хэл Монгол улсын үндэсний аюулгүй байдлын софт.

Манай түүх, хэл нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал-ын 3.1.4.Соёл иргэншлийн аюулгүй байдал-д тусгагдажээ

3.1.4.1.Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авч, ном, сурах бичиг, кино урлагийн бүтээл туурвилыг онцгойлон урамшуулж, биет болон биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлнэ.

Тодорхойгүй зүйлс: Монголын түүх гэхээр Их монгол улс XIII зуунд байгуулагдсанаас тоолж байна. Чингис хаанаас өмнөх түүх хэнийх болох вэ? Энэ тодорхойлолт өөрөө үндэсний аюулгүй байдлыг хангах биш үндэстэний аюултай байдлыг хангажээ. Чингис хааны өмнөх түүх манайх биш гэдгийг хуульчилж байна. Энэ хуулийн заалтаар харийн төрүүд Чингис хаанаас өмнөх түүх, газар усыг өөрийнхөө болгох эрх зүйн орчин бүрдэв.

3.1.4.2.Монгол хэл, бичгийн соёлоо хамгаалан хөгжүүлж, уламжлалт монгол бичгийн сургалт, хэрэглээг нэмэгдүүлнэ.

Тодорхойгүй зүйлс: Монгол бичгийн соёл гээн уг заалтанд оржээ. Ямар бичгийг монгол бичиг гээд байна. Түүхэн эх сурвалжаар Хамаг монголчууд өөрсөдийн бичиг үсэггүй байсан. Уйгур бичиг Монгол бичиг яагаад ч болохгүй. Үүнийг эх сурвалжууд баталж байна. Билгэ хаан, Гол тэгин, Шинэ Могой усны бичиг тэгээд хэний бичиг болох вэ? Уг заалт өөрийн түүхэн дээдэсийн хадан бичиг соёлыг шууд манайх биш харийх гээн баталж байна. Энэ хуулийн заалт нь харийн төрд Чингис хаанаас өмнөх хүн бичгийг маань өмчлөх эрх зүйн орчоныг бүрэн бүрдүүлэв.

3.3.3.Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх

3.3.3.2.Эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах, үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төрт ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл

бүхий нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх бодлогыг төр, иргэн, хэвлэл мэдээллийн салбар хамтран хэрэгжүүлнэ.

Тодорхойгүй зүйл: Уг заалтанд үндэс угсаа гэсэн үг оржээ. Ямар үндэс угсааг өгүүлж байна вэ? Эх орон гэдэг нь анх орон гэсэн утга. Тэгэхээр Оросын Холбооны Улсад орших Зея голын савыг хэлж байна уу? Дунд оронд орших Эргүнэ гүнг хэлж байна уу? Зөв хэллэг нь нутаг орон болно.

Үндэсний эв нэгдэг гэдэг ухагдахуун дотор энэ өдгөө хамгийн чухалд арван түмээс хол давсан хүн амтай манай хасаг ахан дүүс болон өнөөгийн монголчуудын эв нэгдэл орно. Эв нэгдэлийг хангагч эсвэл эс хангагч нь манай түүх. Хэн хэнийхээ газар усанд оршиж байна вэ гэдэг асуудлын ул болно. Хүннүгийн өнхөлцөг (зүрхэн) нутаг сүүлийн 5000 жилийн түүхээр хүн амын дийлэнх өнөөгийн халхуудых юм уу, арван түм хол давсан хасаг ахан дүүсийх үү? Өнөөгийн Оросуудаар бичүүлсэн “цыган” түүхээр уг газар ус өнөөгийн халхуудых биш. Халхууд Монголчуудаас гарсан гэх аман (эх сурвалжгүй) яриатай. Ийм учир манай Монгол улсын иргэд хасаг ахан дүүсийн дунд энэ халхууд чинь Чингистэй дорноос манай газар усанд ирсэн гэх бодол давамгайлав. Үүнд Хасаг ахан дүүсийн маань буруу байхгүй. Гадаадыхнаар түүхээ бичүүлсэн, эх сурвалж судлах соёлд огт суралцаагүй монголчуудын буруу гээн мань түүх хэлнийхнийгээ зэмэлсээр өнөөг хүрэв.

Үндэсний аюлгүй байдлын тухай хууль аль ч оронд сайн сайхныг ерөөдөг хууль биш. Уг хууль нь аль ч оронд мууг буюу аюулыг урьдчилан харж, сэргийлэн зайлуулах үүрэгтэй. Урьдчилан харж, сэргийлж чадахгүй хууль бол Үндэсний аюулгүй байдлын тухай хууль биш, бий болсон Аюулаас яаж гарах тухай хууль болно.

Мануусын түүхэн дээдэс Уйгур. Үүнийг мань газар усаа авч үлдэхийн төлөө зохиогоогүй, тавлингаар эх сурвалжууд үүнийг баталж байна. Уйгур мануусын түүхэн дээдэс мөнөөс мөн. Үүнийг мэдмэгц Турк улсын ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, Казакстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт манай түүх, газар усанд идэвхи гаргах орон зай үлдэхгүй.

Түүх, хэлнийхээ муруйг засах нь үндэстэний аюулгүй байдлын софтоо харийн вирүснээс цэвэрлэхтэй адил.

Өнөөдөр Монгол оронд түүх, хэл болон бичиг Үндэсний аюулгүй байдалын зөвлөлийн хэмжээнд шийдэгдэх асуудал болжээ.

Дараагийн дугаарт: Хэрэйд Соргогтон бэг Монголын Их Монгол улсыг Хэрэйдийн Их Монгол улс болгосон тухай.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Fb: Sergelen International Expedition

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Их монгол улсын соёл

  • Зочин says:

    Suiren unaj bga Hereid terguutei ter ueiin Mongol ulsiig Chinggis khaan avarsan.Chingis gehdee uuriih ni ug udam Modun shanyu-iin udam ch bsan yum bil uu hen medehev?

  • Tatar says:

    Чингисийн удам тасарсан Алтаг ураг мөхсөн гээд Манай Монголчууд сэтгэлээр унан биднийг удирдах удирдагч байхгүй гээн сэтгэлээр унахын оронд эгзэг нь таарах юм бол Чи тиймээ чи энэ комментийг уншиж байгаа чи ч хүртэл хаан болоод Улсаа мандуулж болох юм.

  • хиадыг дорд үзээд байна уу. тэр үеийн улсууд хэн нь хэнээ сайн мэдэж байсан биз. бидэн шиг төөрөлдсөн биш. бид ЧИНГИСИЙН МОНГОЛ гэж боддог.

  • элдэв says:

    Таарч бнаа.

  • УГС НОМ: Угс хаан зургаан хүүтэй, зургаан хүү бүр дөрвөн хүүтэй байв. Нийт хорин дөрвөн хүүд Илийг айлж (хуваан эзэмшүүлж) захируулав. Ингэж Хүннүгийн хорин дөрвөн угсаа үүсэв. Угс хааны ууган хүү Күн хааны дөрвөн хүүдийн онгон нь цагаан шонхор, идээ нь баруун дал. 1. Кайа буюу түүний угсаа Тэвээрэг болно. Тамга 2. Баят буюу түүний угсаа жаргал, өгөөмөр болно. Тамга . 3. Айл харуул буюу түүний угсаа хаана ч очсон хүсэн хүлээгдсэн нэгэн гэсэн утгатай. Тамга . 4. Хар йул буюу түүний угсаа хар гэр болно. Тамга ….
    63. 63. Есүхэй худ, би энэ шөнө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув” гэж зүүдлэв. Нар сарыг бид нүдээр үздэг билээ. Гэтэл, нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай, ямар сайн тохиолд учрах болов гэж би бусдад хэлсэн бүлгээ. Есүхэй худ чи, хөвүүн дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх вэ! Танай хиад аймгийн сүлд ирж, зүүдээр дохиолсон ажээ……

  • Нийтлэл дотор “….Жүвейнийг 27 насандаа 1252 он гэхийг 1952 1260 гэхийг 1960 он ….” гэж алдаж бичжээ. Бид яахав засаад уншлаа. Хожим энэ мэт алдаагаа бүү давтаарай.

  • уншигч says:

    “Үүний тулд бүх хэлнийхэнд Түрэг, Уйгур төрийн хадан бичгүүдийг заах нь зөв. Уг бичгийг сурахад өөр хэл сурах шаардлаггүй бөгөөд хадан бичгийн систем, уйгур хэлний мөн чанар, зүй тогтолыг мэдэхэд хоёр сар хангалттай.Сэргэлэн Интернашионал Экспедишион ийм сургалт хийх болно.” Хэзээ, хэрхэн, ямар аргаар гээн дэлгэрэнгүй мэдээлнэ үү?

  • Зочин says:

    Заа… дөхсөн бна аа. Манай түүх нилээд олон ??? асуултын тэмдэг …ойлгомжгүй орон зай байсан юм. Одоо гольдрол эргэж байх шиг бна. Хэтрүүлсэн ч байх шиг бна,. Яахав,.. засагдаад тодроод явах байх гэж ихэд найдна.

  • byambaa says:

    СИЭ г сонирхон уншиж байгаа урд байсан олон асуултдаа хариулт авж байгаа итгэл үнэмшил өндөр байгаа. Амжилт хүсэе.

  • Энэ нийтлэлд санал зөрөлдөх зүйл их байх юм. Энэ хүний зарим нийтлэлүүд тун их таалагддаг ч зарим нэг нь арай л биш бх юм. Тух:Чингис хаанд их хаан дээдэс эс байжээ. Эх Өгүлэн нь эцэг Есүхэй баатарын гуйж авсан гэргий биш, замаас олсон олз. Ийм хүнийг эх нь дорд гээн голдог байв” гэнэ. Тийм. Гэхдээ түүний гарал үүсэл дорд биш…булаагдаж ирснээрээ тэгж хэлэгддэг шүү дээ. Үүний ард ухаж ойлгох зүйл маш их бий. Боол байсан ч гэх шиг… яагаад эх сурвалж болгон үнэн байх ёстой гэж? Яахаараа үүнд итгэх ёстой гэж?
    “Хамаг монголчууд манай түүхэн дээдэс мөн үү? Хариулт огт биш”. гэнэ. Энд та алд дэлэм алдлаа.
    “Бөртө чиноос Тэмүүжин хүртэлх Хамаг монголын түүх нь Тэмүүжин хувь хүний овгийн түүх болно” гэжээ. Хувь хүнийх гэж бид заалгаж итгэж ирсэн. Гэтэл Монголчуудын түүх байсныг олж мэдсэн бол яанам бэ?
    яа яа яа .. хайран итгэл минь бүү цөхрөг….Таньтай нэг уулзаж хөөрөлдөх юмсан.

  • Эх түүхээ Модун шаньюйгийн төр барьсан цагаас тоолж эхэлсэн нь бас ч нэг дэвшил. Гэхдээ Модун шаньюйгаас өмнө 1000 гаран жилийн Хүннүгийн төрт улсын түүх бас бий. Бид энэ тухай ярихгүй байна. “Сэргэлэн интернашионал экспедишион” харин зөв эхлэлийг санал болголоо. баяр хүргэн улам их амжилт хүсье

  • Зочин says:

    Түүхийн талаар эрдэмтэн мэргэд тухай орон зайгаа хальт мулт бэлэн зэлэн сэтгэлийн богино холбоост хүлэгдэж одоо ч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр зүйл заалт оруулсан нь үнэхээр мунхаг эрдэмд хичээнгүйлэн суралцаагүйн гай балаг мөн юм.Харин мордохын хазгайг засах гэж ухаан билэрээн оюуны гайхам онч хичээнгүй зүтгэл гаргаж буй энэхүү Сэргэлэн экспедишны хамт олон талархаад ханашгүй.

  • D.Boldhuu says:

    Нийтлэл бүрийг сонирхон уншиж байгаа.СИЭ-д ажлын өндөр амжилт хүсье.Диван Лугатыг орчуулж олны хүртээл болгоорой

  • Мөнх тэнгэрээс намайг ивээн тэтгэж, эрхэм дээдийг залгамжлан, эдлэх хувь тохиол оноосны учир би өмнө зүгийн Хятадын Сүн төр улстай холбоо тогтоож, өрнө зүгийн Сартуул улстай хаяа нийлэх болсон. Зүүн Сяо улс зэрэг харь этгээдийн олон улс орон надад харъяат түшмэл улс болон дагаад байна. Сэтгэж үзвэл энэ нь манай Шаньюүн улсад мянган он, 100 үед эс гарсан хэрэг болой” гэж хэлсэн байна.

  • Зочин says:

    Мөрөөдлийн багт оруул энэ хүнийг, бурхан авраг

  • Хиад аймаг дайсандаа бүрэн хядагдаж ердөө л хоёрхон өрх айл зугтааж чадаад хэн ч орж ирж чадахгүй хавцалд бүгж өнөржин олширдог. Хүн гүрэн ар өвөр болон хуваагдаж, өвөр нь нанхиадуудтай элбэж байгаад ар хэсгээ бүрмөсөн устгахад хэсэг нь баруун тийш зугтаж, 50 мянга орчим өрх айл Сяньби аймагт дагаж ороод тэр аймгийн харьяат болсон дайны тухай түүхэнд бичигдсэн байдаг. Энэ цагаас хойш Монголын нутаг дээр Хиад “Хаад эсвэл Хиан” овгийн үзүүлэх улс төрийн нөлөө бараг 1000 илүү жил байгаагүй. Тийм ч учраас Боржгиний Хиад овгийг захын жижиг овог байсан гэж Сэргэлэнгийн бичдэг ч ортой. Хаадын удам угсааг таслах гэсэн оролдлого 1450-иад оны үед Эсэн тайш /Хаан байсан/-ын үед дахин өндөр авч Тулуйн угсааг бараг л таслах дөхсөн гэдгийг бид бүгд мэднэ. Хархуцаг хун тайжийн хүү, Эсэн тайшийн зээ Баянмөнх жононг аврах гэж өнөөгийнхөөр бол жинхэнэ тусгай ажиллагаа явагдаж байж л Монголын эзэнт гүрэн Батмөнх даян хааны үед дахин нэгдсэн хүчирхэг улс болсон шүү дээ.

  • иргэн says:

    өнөө үед одоо ч казакстаний нутаг дэвсгэр дээр кереид . найман гэсэн овогууд байгаад байна. тэд ЧИНГИС ХААН казак гэдгийг дэлхийд таниулаж батлах болно гээд улааран зүтгэж байна . дэлхийн түүх судлаач нарыг мөнгөөр зодож ЧИНГИСИЙН түүхийг шинээр бичүүлэх гэж зүтгэж байна