Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн түүхт ойн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ


1 дүгээр сарын 2-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 2 дахь өдөр бөгөөд он дуусахад 363 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө бага зэргийн цас орох гэнэ.
  3. Билгийн тооллын 2, хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2646.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.80, юань 383.50, вон 2.32 төгрөг байна.

Энэ өдөр болох үйл явдлууд 

  1. 12.00 цагт “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн түүхт ойн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. 
  2. Төрийн ордонд 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. 
  3. 11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
  4. 14.00 цагт “Г” танхимд Ёс зүйн дэд хороо хуралдана. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1995 оны энэ өдөр IKon хамтлагийн Bobby мэндэлжээ.
  2. 1984 оны энэ өдөр Английн алдарт хөлбөмбөгийн тамирчин Даррен Потер мэндэлжээ.
  3. 2007 онд Эстон, Латви, Литва, Чех, Унгар, Мальт, Польш, Словен, Словак улсууд Шенгений гэрээнд нэгдэн оржээ.
  4. 1946 онд Японы Нанкайдод 8.1 баллын хүчтэй газар хөдөлж, 1300 хүний амийг авч, 38 мянган хүнийг гэр оронгүй болгож байжээ.
  5. 1962 онд Норвегид тус улсын хамгийн анхны цэцэрлэгт хүрээлэн болох “Rondane” үндэсний цэцэрлэгт хүрээлэн нээгджээ.


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.