Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ оны уламжлал


Дэлхийн ихэнхи улс оронд Григорийн тооллын эхний өдөр буюу 1-р сарын 1-нд шинэ жилийн баярыг тэмдэглэдэг.

Манай улсад аргын болон билгийн тооллын шинэ жилүүдийн аль алийг нь хүндэтгэн улс даяараа тэмдэглэдэг боловч аргын тооллын шинэ жилийг шинэ жилийн баяр хэмээн нэрийддэг. Монголд шинэ оны эхний өдөр нь улс нийтээр амрах баярын өдөр юм. Дэлхийн ихэнхи улс оронд 1 сарын 1-нд шинэ жилийн баярыг тэмдэглэдэг юм.

Монголчууд бид шинэ он болохоос дунджаар 15 хоногийн өмнө сүлд модоо зассанаар шинэ жилийн уур амьсгал орж эхэлдэг. Айл өрхүүд шинэ жилээр гол төлөв хүүхэддээ зориулан сүлд мод засч бөмбөлөгөн тоглоом, саа, гэрэл зэргээр чимэглэдэг бол албан байгууллагууд албан газрынхаа дотор эсвэл ойролцоо сүлд модоо засдаг. Мөн нийслэлийн захиргаанаас жил бүр Чингисийн талбайд томоохон сүлд мод засдаг.

Айл өрхүүд 12 сарын 31-ний орой гэр бүлээрээ баярын ширээгээ тойрч суун хуучин оныхоо баяр хөөрийг хэлэлцэж шинэ ондоо амжилттай сайхан байхыг хүсэн он солигдох цагаар оргилуун дарс оргилуулан шинэ оноо угтдаг. Шинэ жилийн баярын салшгүй нэгэн хэсэг нь цас мөсний орноос цан хүүргээ татуулан, цасан охидоо дагуулан ирж улирч буй ондоо сайн үйлс хийсэн хүүхэд багачуудад бэлэг өгдөг өвлийн өвгөн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.