Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Пхеньян баллистик пуужингийн төхөөрөмжийн сорилт хийжээ

БНАСАУ энэ сарын эхний хагаст баллистик пуужингийн алсын хяналтын төхөөржмийн сорилт хийсэн тухай Японы Yomiuri сонин  цэргийн дипломат эх сурвалжийг дурьдан өнөөдөр мэдээллээ. Ижил сорилтыг Пхеньян  өмнө нь  пуужингийн туршилтын өмнө явуулж байжээ.  Сонины эх сурвалжийн үзэж буйгаар Умард Солонгосын   эсрэг авч буй  хориг арга хэмжээг АНУ-тай хийсэн хэлэлцээрийн дагуу  зогсоох талаар ямар нэгэн үр дүн гарахгүй байгаад Пхеньян  өөрсдийнхөө боломжийг сануулах хариу арга хэмжээ авч байгаа аж. Энэ нь Умард Солонгос үндсэндээ пуужингийн зэвсгээ үргэлжлүүлэн хөгжүүлсээр байгааг нотолж байгаа аж.

Алсын хяналтын төхөөрмж  нь пуужингийн нислэгийн хэд хэдэн үзүүлэлтийг тэр дундаа  чухал боох хурд тойрог замыг заан хянадаг аж. АНУ болон Өмнөд Солонгосын  цэргийхэн БНАСАУ-ын радиодолгионыг байнга хянадагийнхаа ачаар дээрх сорилыг хийж байгааг  мэджээ.

Энэ оны дөрөвдүгээр сард  Пхеньян улс орныхоо нийгэм эдийн засгийг хөгжүүлж, хүн амынхаа амьдралын түвшинг дээшлүүлэх зорилгоор  цөмийн зөвсгийн туршилтаа зогсоож байгааг зарласан билээ. Үүнийхээ дараа тус улс удаагийн газар доорх цөмийн туршилт явуулдаг Пхунгерийн талбараа устгасан аж.

Долдугаар сард БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун  болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Вашигтоны зүгээс аюулгүйн баталагаа гаргаж оронд нь  Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох амлалт өгсөн  хамтын баримтад гарын үсэг зурцгаасан аж.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.