Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна

Одоогоос 107 жилийн өмнө буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхол эцэс болж, Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлан тунхаглан VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хаанд өргөмжилсөн. Тухайн үеийн хувьсгалчид таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулж байжээ.

2011 оноос эхлэн Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хуульд 12 дугаар сарын 29-нийг “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр”-ийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн хуульчилсан байдаг. 

1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.