Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аав нь хүүгээ, хүү нь эцгээ хөнөөсөн хэрэг гарчээ

Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б-ийн амь насыг хөнөөсөн хэрэг энэ сарын 19-20-нд шилжих шөнө гарчээ. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар “Талийгаач Б-г гэртээ амарч байхад нь МАН-ын хорооны хоёр гишүүн очиж зодон, амь насыг нь хохироосон” хэмээн уржигдар мэдээлсэн. ЦЕГ-аас “Иргэн Б нь бусдад зодуулан 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 22-нд нас барсан хэргийг Булган аймгийн Цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Б болон түүний эхнэр У, тус багт оршин суух дөрвөн гэр бүлийн 10 хүн талийгаачийн гэрт архи ууж байх үед хохирогчийн эхнэр У нь хэрэгт шалгуулж байгаа Д-ийн эхнэртэй хүндэлж харилцсангүй хэмээн үл ялих зүйлээс болж маргалдсан. Улмаар тэднийг өмөөрч нөхрүүд нь хоорондоо зодолдсоны улмаас Б гэмтэл авч эмнэлэгт хүргүүлэн эмчлүүлж байгаад нас барсан. Хэргийг шалгаж байгаа Булган аймгийн Цагдаагийн газраас “Уг хэрэг улс төрийн шалтгаанаар үйлдэгдсэн” гэсэн мэдээлэл нь худал бөгөөд цаашид хэргийн талаар буруу, ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг анхааруулсан” гэх мэдээлэл өглөө.

Шинэ жилийн баяр тэмдэглэн гэр бүлийн хүрээнд архи хэтрүүлэн хэрэглэж согтуудаа хүний амь бүрэлгэх явдал сүүлийн хэд хоногт дараалан гарав. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух айлд 87 настай аав нь 57-той хүүгээ хөнөөсөн хэрэг энэ сарын 24-нд гарчээ. Мөн Багануур дүүрэгт энэ сарын 26-нд 75 настай эцгийгээ 37 настай төрсөн хүү нь согтуудаа зодож хөнөөсөн байна. Тиймээс аливаа баяр ёслол тэмдэглэхдээ архи, согтууруулах ундаа хэтрүүлэлгүй, зөв зохистой хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Аав нь хүүгээ, хүү нь эцгээ хөнөөсөн хэрэг гарчээ

  • Төрийн эрх барих дээд байгууллагын дарга нь, гишүүд нь ёс суртахуун гээчийг гээчихсэн байхад эгэл нэгэн ёс суртахуун, уламжлал, соёлоо үл огоорох нь арга ч үгүй юм болов уу даа.

  • Xd says:

    Балиар архиа больмоор юм

  • Зочин says:

    Баасанхүү болон зарим хүмүүс бүүр үхсэн хүнээр шоудаад болимоор юм